ТЕРУНОФУЖИ: БИ ЭХНЭРИЙНХЭЭ АЧААР Л ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ ЯВНА

2021-09-27  

Аварга цол авангуут шууд түрүүлсэн 9 дэх аварга боллоо, Терунофужи. - Аварга цол авсны дараах анхны башё учир их л дарамттай барилдлаа. Олон ч зүйл толгой тархинд эргэлдлээ. 2 унаатай ч гэсэн башёдаа түрүүлж чадлаа. Аз болоход араас нэхэж явсан сумочин 15 дахь өдрийн барилдаанд уналаа. Түрүүлэх маань нэгэнт тодорхой болсон учир тайван сайхан барилдаж давлаа. Энэ башёд дэвжээний багш маань маш их ач холбогдол өгсөн. Өөрөө эхнэр, хүүхдүүдээ дагуулан ирж намайг дэмжсэн.Гэхдээ энэ мөчид Намайг бэртчихээд, сумог орхих дээрээ тулсан үед эхнэр маань зоригжуулсан. Тиймээс би эхнэртээ хамгаас өртэй. Түүндээ юуны түрүүнд талархаж байна. Би чадах бүхнээ л хийсэн. Миний зорилго бол сайн л барилдах гэж NHK телевизэд Терунофужи ярилцлага өглөө. Хоёр өвдгөндөө хагалгаа хийлгэсэн тэрбээр 2020 онд дээд дэвжээнд эргэн ирснээс хойш ийнхүү 4 дэх удаагаа түрүүллээ.

Б.ПҮРЭВДОРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?