П.ГВАРДИОЛЛА: ЧЕЛСИ-ГЭЭС ХАРИУ АВЧ ЧАДЛАА

2021-09-27  

Баг болгон л сайн довтлогч авчихбал хожчих юм шиг бодох болжээ. Төгсгөл сайн хийх довтлогч чухал. Түүнийг авахын тулд мөнгөө л төлөх хэрэгтэй болдог. Гэхдээ баг гэдгийг хэзээ ч орхигдуулж болохгүй. Зангидсан, атгасан гар шиг баг бол нэг шилдэг довтлогчтой багаас ч илүү юм. Серхио Агуэро бэртэл аваад жил тойроход бид түүнгүйгээр аваргалсныг санаж байна. Бид бие биенээ нөхдөг багийн тоглолт үзүүлэхийг эрхэмлэдэг. Хамгаалалт, довтолгоо, дамжуулалт ... Сайн байлаа. Өнгөрсөн улиралд Челсид хожигдсон даагаа нэхэж чадлаа гэж П.Гвардиолла хэллээ. Гараандаа 0:1-ээр Тоттенхэмд хожигдон тааруухан эхэлсэн МСИ баг дөрөв 6 тоглолтын 4-ийг хожсоноор тэргүүлэгчдийн эгнээнд шилжлээ. Тэдний гол өрсөлдөгч Ливерпуль хожлоо хадгалж чадалгүй тэнцэв.

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?