САИД МОЛЛАЙ: БИ МОНГОЛООС УРВАХГҮЙ

2021-09-27  

 - Би тамирчин хүн. Надад иргэншил олгож, олимпод оролцох, медаль хүртэх боломж олгосон Монголын Засгийн газарт талархалтай ханддаг. Миний зүрх сэтгэл урваагүй. Тийм утга бүхий шар мэдээ цацагдсанд би хувьдаа эмзэглэсэн. Ганц өрөө буудлын өрөөнөөс гарч, хоёр өрөө орон сууцтай болсондоо баяртай байна гэж олимпийн мөнгөн медальт Саид Моллай ерөнхий сайдаас батламжаа авсны дараа хэллээ. Түүнд ерөнхий сайд Оюун-Эрдэнэ 60 сая төгрөг, хоёр өрөө байрны батламж олгосон. Төрийн ордонд болсон энэхүү ёслолын ажиллагааны үеэр дорхи тамирчдыг урамшууллаа. - Паралимпийн алтан медальт Э.Содномпилжээг 120 сая төгрөг, гурван өрөө орон сууц -Олимпийн мөнгөн медальт Саид Моллайг 60 сая төгрөг, хоёр өрөө орон сууц - Олимпийн хүрэл медальт М.Уранцэцэгийг 30 сая төгрөг, хоёр өрөө орон сууц -Олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатарыг 30 сая төгрөг, хоёр өрөө орон сууцаар -Олимпийн хүрэл медальт Болортуяаг 30 сая төгрөг, 2 өрөө орон сууцаар тус тус шагнаж, батламжийг гардууллаа. Мөн Токиогийн олимпод боксын эрэгтэйчүүдийн -57 кг жинд өрсөлдөж, шагналт тавдугаар байрт орсон тамирчин Э.Цэндбаатар, чөлөөт бөхийн Хонгорзул нарын тамирчдыг Засгийн газраас 20 сая төгрөгөөр, дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая, Бундмааг 15 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?