ХЯТАДЫН ТЕННИСЧИД АЗИ ТИВИЙН АШТ-ИЙГ ӨНЖИНӨ

2021-09-28  

Катар улсын нийслэл Доха хотод зохиогдож буй Ази Тивийн Аварга Шалгаруулах Ширээний теннисний тэмцээнийг Хятад улс өнжихөө мэдэгдлээ.

Дөрвөн жил тутамд зохиогддог Хятад Улсын Бүх Ард Түмний 14 дүгээр Спартакиад давхацсан учир Ази Тивийн АШТ-ийг өнжлөө. Хятадын бүх шилдэг теннисчид оролцсон тус 14 дүгээр Бүх Ард Түмний Спартакиад нь 9 дүгээр сарын 17-д нээлтээ хийж, 10 хоног үргэлжиллээ. Спартакиад бол Хятад улс доторхи жижиг олимп юм.

Энэ тэмцээнээс АНУ-ын Хьюстон хотод зохиогдох Дэлхийн АШТ болон Хятадын Супер Лигт оролцох баг тамирчдыг сонгож, бэлдэх ач холбогдолтой. Тэгээд ч Бүх Ард Түмний Спартакиад нь Ази Тивийн АШТ эхлэхээс хоёрхон хоногийн өмнө өндөрлөж буй учир цаг хугацааны хувьд ч амжихгүй нь тогтоогдсон. Олимпийн тоглолтын дараа сэргэлт авах, Дэлхийн аварга ШТ-д бэлдэх нь илүү ач холбогдолтой байлаа гэж Хятадын ШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Киун Жижиян хэллээ гэж Синьхау агентлагт мэдээллээ.

No description available.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?