МЕССИ ПСЖ БАГИЙН ТӨЛӨӨ АНХНЫ ГООЛОО ОРУУЛЛАА

2021-10-01  

  Аваргуудын Лигийн "А" хэсгийн эхний тойргийн хоёр дахь тоглолтонд Манчестер Сити баг бүдэрлээ. Францын аварга Парис Сан Жермен багийн талбайд зочилсон МСИ баг 2:0-ээр хожигдсоноор хэсгийн тэргүүллээ алдаж, гуравдугаар байр луу ухарлаа. Эхний хагасын 8 дахь минутанд Гана Гүйеэ гоолын салхийг хагалж, 74 дэх минутанд Месси гоолдсоноор ПСЖ баг хожлоо баталгаажууллаа. Энэ бол Мессигийн 673 дахь, ПСЖ багийн төлөө анхных, Аваргуудын Лигийн 121 дэх гоол болсныг Франц Пресс агентлаг мэдээллээ.

  Месси тийм ч олон удаа бөмбөгөнд хүрээгүй. Бэртэлтэй удсан учраас формондоо орох гэж удаж байх шиг. Гэхдээ л бөмбөг авсан нөхцөлд тэр аюултай хэвээр байлаа. Тиймээс бидний хувьд хамгаалалтаа бэхэлж, нөмрөн ирэх аюулыг аль болох зайлуулах, багасгахыг л хичээсэн. Неймар, Месси, Верратти нарын шилдэг довтлогчид бөмбөг алдана гэдэг өөрөө аюул. Тэднийг зогсооно гэдэг хэцүү даалгавар. Бид даалгавраа амжилттай биелүүлсэн ч, гоол оруулж чадаагүй нь бидний алдаа гэж хожигдсон шалтгаанаа Пеп Гвардиолла тодорхойллоо.

  Месси сүүлийн жил, саруудад сэтгэл санааны маш хүнд дарамтанд байсан. Түүний Барсаг орхиж, ПСЖ-ийг зорьж ирсэн шалтгаан нь ч учиртай. Түүнийг гоол оруулсанд би баяртай байна. Энэ гоол, энэ хожил түүний сэтгэл санааг өргөсөн гэж туйлаас найдаж байна. Түүнд болон түүний гэр бүлд аз жаргалыг хүсье. Түүнийг аз жаргалтай байвал, би ч бас жаргалтай байх болно гэж Гвардиолла Францын хэвлэлд ярилцлага өглөө.

No description available.

No description available.

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?