СОЛКЖАЙЕР: АЗ БИДНИЙГ ТҮШЛЭЭ

2021-10-01  

  Сүүлийн 4 тоглолтын 3-д бид хожигдсон. Энэ удаад ч гэсэн бид золтой л бүдэрчих шахлаа. 53 дахь минутанд гоол алдсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн. Теллэс 60 дахь минутанд 16 метрийн гаднаас "буудаж" харьцааг 1:1 болгосон бол Роналдо нэмэлт цагийн 95 дахь минутанд хожлын гоол орууллаа. Багийн ч, тоглогчдын сэтгэл зүйн хувьд ч эерэг нөлөө үзүүлснээрээ маш чухал хожилд тооцогдоно. Бид 10-12 оноо цуглуулж байж хэсгээсээ шалгарах тооцооллоо хадгаллаа.

Хожлын гоол оруулсан Роналдотой өглөөнөөс хойш хамтдаа байсан. Тэр маш их төвлөрч, бэлтгэлдээ онцгой анхаарсан. Эхний хагаст хэд хэдэн удаа мөргөсөн. Харин тоглолтын сүүлчийн секундэд гарч ирсэн цорын ганц боломжийг тэр алдсангүй. Энэ бол шилдэг довтлогч, төгсгөл хийж чаддаг хүний гол чанар. Энэ тоглолтонд тэнцсэн бол бидний нөхцөл ихээхэн хүндрэх байсан. Аз түшлээ л гэж сүүлийн үед ихээхэн шүүмжлэлд өртөөд буй МЮ багийн дасгалжуулагч Солзжайер сэтгэгдлээсээ хуваалцлаа.

No description available.

No description available.

No description available.

 

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?