БАЯРМАГНАЙ: МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БАГ ХОЁРООР УРАГШИЛЖ, ЭРЭГТЭЙ НЬ ХОЁРООР УХАРЛАА

2021-10-01  

Ширээний теннисний Азийн аварга шалгаруулах 25 удаагийн тэмцээн Катар улсын Доха хотод үргэлжилж байна. Улсын хошой аварга Б.Билэгт, дэд мастер Мөнхзориг, Сэр-Од нар хэсгийн тоглолтонд Саудын Араб, Катар, Арабын Эмиратын багт тус бүр 3:0-ээр хожигдлоо. Байр эзлүүлэх тоглолтонд Малдив, Киргизийг 3:0-ээр дараалан хожсоноор 28 багаас 25 дугаар байр эзэллээ. Харин улсын аварга Болор-Эрдэнэ, спортын мастер Ундрам, Должинзуу нар Катарыг 3:0-ээр хожиж, Узбекистанд 3:1-ээр хожигдож хэсгээсээ хоёроор шалгарч, Индонезийг 3:0-ээр хожиж 18 багаас 13-р байранд дэвшлээ. 2019 онд, Индонезийн Жакартад болсон ААШТ-тэй харьцуулбал монголын эрчүүд 2 байраар ухарч, эмэгтэйчүүд 2 байраар урагшиллаа гэж Монголын багийн ахлагч Б.Баярмагнай Доха-гаас мэдээллээ.

No description available.

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?