КОМОСУБИ ИЧИНОЖО МОНГОЛ УЛСЫН ИРГЭНШЛЭЭСЭЭ ТАТГАЛЗЖЭЭ

2021-10-01  

Сумо бөх, комосуби цолтой Ичиножо Монгол улсын иргэншлээсээ татгалзаж, Япон улсын иргэншил авсан тухай Японы засгийн газрын албан ёсны мэдээллээр цацагдлаа. Үлэмж биетэн гэж анхнаасаа нэрлэгдсэн, 206 кг хүнд жин, 190 см өндөр, 28 настай Ичиножо нь 2014 онд мэргэжлийн сумод зодоглож, Минато дэвжээнд харьяалагдах болсон. Хамгийн сүүлд, намрын барилдаанаа тэрбээр 8-7 харьцаагаар өндөрлүүлсэн.

Түүний хувьд Японы иргэн болсноор Минато дэвжээгээ өвлөх боломж нээгдэж буй юм байна. Ийнхүү Японы сумо бөхөд амжилт үзүүлсэн их аварга Дагвадорж, Бямбадорж, сумогийн анхны алтан хараацай Батбаяр нараас бусад нь Японы иргэншилтэй боллоо. Хамгийн сүүлд Хакухо, Какурю, Терунофижи нарын аваргууд Японы иргэншлийг сонгож, Монгол улсын иргэншлээсээ татгалзсан.

No description available.

Ц.БАТ-ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?