Шинжилгээ хүлээж цаг алдах, эсвэл хариу сөрөг гарлаа гэж өөрийнхээ амь насыг, хайртай дотны хүнийхээ амь насанд занал учруулж огт болохгүй.
Гурав: ЭХНИЙ 3 ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ ХАМГААС ЧУХАЛ...
Эхний гурван өдрийн эмчилгээ Таны хувь тавиланг шийднэ. Эхний үедээ, халдвар хамар залгиурт байхад нь эмчлээд авбал явц хөнгөрнө. Бронх, уушиг гэмтээвэл таны амь насанд аюул занал учирна!!! Тиймээс хүндрэх эсэх нь цаг алдалгүй эмчлэх анхны эмчилгээнээс маш их хамаарна.
Дөрөв: ӨӨРИЙГЭЭ БҮҮ ХУУР, БҮҮ ТАЙВШРУУЛ...
Би ковидоор хөнгөн өвдөнө, эсвэл минийх өөр ханиад, эсвэл би эрүүл чийрэг яах ч үгүй. Ингэж бүү бод. Өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ бүү хуур! Үлдэц ихтэй халдвар гэдгийг байнга сана!
Тав: ОЛОН ХҮН ЦУГЛАСАН ГАЗАР БҮҮ ОЧ...
Юу ч гэж айлгаж, заналхийлсэн түмэн хүн шавж, цугласан газар луу бүү зүглэ. Бүр ална, хална, солино, ах дүүгийн холбоогоо тасална гэсэн ч битгий оч!!!!!!
Зургаа: КОВИДООР ӨВДВӨЛ ГЭРТЭЭ ГАНЦААРАА БАЙЖ БОЛОХГҮЙ
Ковидоор нэгэнт өвдсөн бол гэртээ ганцаараа байх нь буруу. Эрсдэл өндөртэй. Тэртэй тэргүй нэг ам бүлд нэг оронд байгаа хүмүүс цуваад өвдөх нь ердөө л цаг хугацааны л асуудал. Зарим үед утсандаа, жорлондоо ч хүрч чадахгүй үетэй тулгарч мэднэ. Тиймээс дэргэдээ хүнтэй бай.
Долоо: УГТУУЛАХ ЭМЧИЛГЭЭГ ХИЙ...
Шинж тэмдэг илрэх, эс бөгөөс хамгаалтгүй нэгдүгээр хавьтагч болсон л бол та угтуулах эмчилгээнд яаралтай ор! Ингэж чадваас өвдсөн ч маш хөнгөн, бүр шинж тэмдэггүй ч даваад гарна.
Найм: МАРГААШ КОВИД ТУСВАЛ ЯАХ ВЭ? ГЭЖ ӨӨРӨӨСӨӨ АСУУ...
Ковид тусчихвал хамгийн түрүүнд уух вирусийн эсрэг эм, үрэвсэл дарах антибиотек, цэр ховхлох, халуун бууруулах, цус шингэлэх эм, хурууны хүчилтөрөгч хэмжигч байгаа бил үү? гэж гэрийн эмийн сангаа шалга!
Ес: ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЭНТЭЭ БОЛОВСРУУЛ...
Надад болон миний хайртай хүн рүү аюулт вирус дайрахад юу анхаарах билээ, бид ямар үед ялагдчих магадлалтай билээ гэдгээ тооц!! Үүнд: Нас, архаг хууч өвчин, ялангуяа уушигны өвчнүүд , зүрх, элэг, бөөрний архаг болон хурц дутагдалууд , бүх үеийн хавдар, дархлаа орно. Мөн дээрх өвчин хуучаа дарах эм тогтмол ууж бгаа бил үү, өрхийн эмчийн утас байна уу , эмч утсаа авахгүй бол яах билээ ? гэсэн гэр бүлийн эрсдэлийн менежментээ боловсруул!
Арав: БОЛОМЖТОЙ БОЛ ХУВИЙН ЭМЧТЭЙ БОЛ...
Хувийн эмчтэй гэрээ байгуулж, тэдэнд хөлсийг нь төл! Эмзэглэх хэрэггүй таны амь нас мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй! Мөнгөгүй нь яах юм гэж хэн нэг рүү дайрах хэрэггүй! Тэгвэл танил талынхаа тохойг тат..
Арван нэг: МӨНГӨӨ ХЭМНЭ...
Энэхүү Вирусийн дайны үед Та мөнгөө хэрэггүй зүйлд бүү зарцуул! Дайралтанд өртвөл санхүүгийн бэлэн байдалд бай! Ялангуяа архи дарс, амттан, эд бараа алт мөнгөнд мөнгөө бүү зар! Эрүүл мэнддээ зориулж, бэлэн мөнгөө хадгал!
Арван хоёр: ТӨР БҮГДИЙГ ДААХГҮЙ...
Юм болгоныг төр даах ёстой гэж өрөөсгөлөөр бүү бод! Төр даах үедээ даасан , одоо хүч нь мөхөсдөж байна. Та энэ удаа энэхүү зөвлөгөөг ягштал дагаваас амь насаа аварна, эс мөрдвөөс амь насанд тань аюултай нөхцөл байдал үүсээд бна. Үүнд эмзэглэх шалтгаан байхгүй улс төржүүлэх шаардлага ч байхгүй.