ЦЭНДБААТАР БОКСЫН РИНГИЙГ, ЖҮЖИГЧНИЙ ТАЙЗААР СОЛЬБОЛ ТААРНА...

2021-10-03  

  Боломж л гарвал дарс балгана. Сав л гарвал баар, ресторанд зодоон цохион хийнэ. Уйлна. Уучлал гуйна. Сүүлчийн боломж эрнэ. Сөгдөнө.Ичих, эмээхийг үл мэднэ. Амлаж тангараглана. Ийм л зан авирыг Ази тивийн аварга Цэндбаатар сүүлчийн сарын хугацаанд гаргасан. Боксын холбооны эрх мэдэлтнүүдэд хавчигдсан, зодуулж хүчинд автсан, ДАШТ-д оролцох эрхээ хасуулж хохирсон , Холбооны эрх мэдэлтнүүдэд хавчигдсан, чадалтай боксчины дүр эсгэн, түүнийгээ лайвдаж, нийгмийг талцуулж, Холбоог шахаж, ДАШТ-д өөрийг нь хассан шийдвэрийг нь Тулгатай хийх спаррингийн дүнгээр шийдэх шийдэлд хүргэж чадсан Цэндбаатар шийдвэрлэх мөчид бүгдийг " хулхидлаа". Тэр сарын өмнө товлосон спарингт ирсэнгүй. Эрүүл мэндийн үзлэг, жин хэмжилтэнд ч харагдсангүй. "Бид спаррингт оролцож чадахгүй боллоо "гэсэн мессежийг Холбооны ерөнхий нарийн бичгийн даргадаа урьд өдөр нь илгээгээд сураг тасарчээ (Багш Энхтайваны гар утаснаас).   

    Миний жин 1.8 кг-аар илүү байна. Жиндээ орчихоод оройдоо Улаанбаатараас гарна.Өглөө гэхэд спаррингт оролцоход бэлэн болчихно. Шөнөдөө машиндаа унтаж, амраад оччихно гэж Цэндбаатар спарринг хийхийн өмнөх өдөр утсаар ярьсан тул шүүгч Батсайхан нарын 40 гаруй хүн Тулга болон Цэндбаатарыг товлосон өдрөө ажил хэрэг болгон хүлээж байсан ч, бүх зүйл талаар талаар нэг болжээ. Жин хэмжих өглөөний 08.00 цагт Цэндбаатарын өрсөлдөгч Тулга эмчийн үзлэгт орж, жингээ хэмжүүлэн өрсөлдөгчөө хүлээсэн боловч, Цэндбаатар хүрэлцэн ирсэнгүй. Ийнхүү ДАШТ-д оролцох эрхээсээ Цэндбаатар сайн дураараа татгалзлаа.

  Цэндбаатар бол туршлагатай тамирчин. Жинд хугацаандаа гараагүй тамирчин тэмцээнээс хасагддаг журмыг Цэндбаатар сайн мэднэ. Анх удаа тэр жингийн хэмжилтээс хоцорлоо. Энэ тухай мэдээллийг бид Холбоондоо албан ёсоор хүргүүлнэ. Эцсийн шийдвэрийг Холбоо гаргана хэмээн тус спаррингийг зохион байгуулах шүүгч Батсайхан хэллээ.

Цэндбаатар хүрэлцэн ирээгүй тул ДАШТ -д оролцох нь тодорхой болсон Тулга:- ДАШТ-д Монгол Улсынхаа нэрийг гаргахын төлөө хичээнэ. Маш том хариуцлага надад оногдлоо. Спарингт оролцохоор Эрдэнэтэд өчигдөр ирсэн. Жиндээ цагтаа орлоо. Э.Цэндбаатар ах ирээгүй тухайд надад хэлж мэдэх зүйл алга. Ямар нэгэн шалтгаан байсан байх. ДАШТ-нд оролцох шийдвэрийг хоёр дахь удаагаа авч байна. Саад бэрхшээл байлаа. Өмнө нь, есдүгээр сарын 6-нд сорилго тэмцээнд оролцож, хоёр ч тулаан хийж ялж, эрхээ авсан байсан ч, боксын холбооны шийдвэрийг би дагасан гэж тайлбар өглөө. Тулга нь анх 2013 онд боксын спортоор хичээллэж, зургаан сарын дараа л анхны тэмцээндээ оролцож байсан. Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн нэрэмжит Олимпийн гараа тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртэж байсан ирээдүйтэй боксчин юм.

МҮОХ: Э.Цэндбаатар, О.Тулга нарын хэн ялсан нь ДАШТ-д оролцохоор боллоо

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?