Г.СЭР-ОД ШИГШЭЭ 32-Д ШАЛГАРЛАА

2021-10-03  
Г.СЭР-ОД ШИГШЭЭ 32-Д ШАЛГАРЛАА Катарын Доха хотод есдүгээр сарын 28-нд эхэлсэн Ази Тивийн ширээний теннисний АШТ 6 дахь хоногтоо нэгбүрчилсэн төрлөөр үргэлжилж байна. Хятад улсын тамирчид энэ удаагийн Ази тивийн АШТ-ийг өнжсөн нь бусад улсын тамирчдад амжилтаа ахиулах сайхан боломжийг нээж өгсөн. Казахстаны эрэгтэй, эмэгтэй баг түүхэндээ анх удаа шигшээ наймд шалгарсан бол Энэтхэгийн эрэгтэй баг 1976 оноос хойш анх удаа багийн хүрэл медаль хүртлээ. Монголын теннисчидийн хувьд ч амжилттай оролцож, шигшээ багийн хамгийн залуу тоглогч, өдгөө 18 настай Ганхуягийн Сэр-Од шигшээ 32-д шалгарлаа. Тэрбээр шигшээ 32-т Гонконгийн шилдэг теннистэй таарсан.
 
Миний хүү Сэр-Од сайн тоглож буй мэдээг улсын дөрвөн удаагийн аварга Э.Лхагвасүрэнгийн фэйсээс олж мэдсэн. Өчигдөр шөнө ээжтэйгээ ярьсан байна лээ. Түүнийг нь сонсоод, өөрөө хожсон юм шиг хөөрч, нойр хулжсан. Хүүгийн минь сугалаа аятайхан таарсан байна. Монголын эрэгтэй теннисчидээс Ази тивийн аваргад 32 үлдсэн амжилтыг анхлан тогтоолоо. Тоглолтын дүнг нь харвал илүүрхэж хожсон байна. Хүү маань 6 наснаасаа л теннис хөөсөн. Өсөж, дэвжиг гээд сүүлийн жилүүдэд "Оч" клубт Галбадрах, Цэрэнтогтох багш нарт шавь оруулсан. Хүүхэд байхаасаа л тэмцээн уралдаан бүртээ насандаа түрүүлдэг байсан.
 
Өсвөр насандаа амжилт нь буураагүй. Энэ удаагийн амжилт нь Цэрэнтогтох, Галбадрах, болон шигшээ багт урилгаар ажиллаж буй солонгос мэргэжилтэн багш нарын үр өгөөж. Хүү маань энэ жил Хүмүүнлэгийн Их Сургуулийн Аялал жуулчлал, менежментийн ангид элссэн. Хичээлийнхээ хажуугаар шигшээ багт хичээллэж буй. Бид гэр бүлээрээ теннисэнд дуртай. Хүүгээ дэмждэг гэж Сэр-Одын аав Ганхуяг сэтгэгдлээсээ хуваалцлаа. Тэрбээр Хөвсгөл аймагт Ширээний теннисний клуб байгуулж, теннисийг орон нутагт хөгжүүлж буй теннисний зүтгэлтэн юм.
 
No description available.
 
Э.ЛХАГВА
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Eej:Хүүдээ баяр хүргэж илүү их амжилтыг хүсье.Мөн дасгалжуулагч багш С.Галбадрах Т.Цэрэнтогтох болон Монголын Ширээний теннисний холбоо, бусад багш дасгалжуулагч нартаа талархал илэрхийлэе.Цаашдынх нь уралдаан тэмцээнд амжилт хүсье. 2021-10-03
Tsoo:Yuni umnu saihan khuu turuulj usgusun aav eejid ni mun dasgaljuulagch bagsh Galbadrah, Tserentogtoh bolon gadni mergejilten bagsh nart ni mun hant beltgel surguulilt hiideg shigshee bagiin tamirchiddaa bayar hyrgemeer bnaa. Bahdam gyalalzsan amjilt gargaj biu G.Ser-Od dyydee haluun bayar hyrgej, ulam ih amjiltiig erooe. Baharhaj talarhaj bnaa dyydee. 2021-10-03
Huuchin surguulihn duu:Byr hurgii sn hicheged sn oroltsooroi amjilt 2021-10-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?