Э.МӨНХБИЛЭГ ШҮҮГЧ БОЛОН ТЕХНИКИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР СОНГОГДЛОО

2021-10-06  

Доха хотноо зохиогдсон Ази тивийн 25 дахь удаагийн ширээний теннисний АШТ-ий үеэр Ази тивийн ШТХ ээлжит хурлаа хийж, Катарын холбооны ерөнхийлөгч Калл Али Мохаммедийг ерөнхийлөгчөөр сонгосон байна.

Калл Али Мохаммед нь 2001 оноос хойш 20 жилийн турш Ази Тивийн Ширээний Теннисний Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон, ширээний теннисний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Дэлхийн аварга, Тивийн аварга, Токио-2020 олимпийн шалгаруулалт зэрэг томоохон тэмцээнийг Катарт зохион байгуулсан. Ширээний теннисчид газрын теннисчидтэй өндөр шагнал урамшуулал авах ёстой гэдэг зарчмыг баримталдаг учир ихээхэн дэмжлэг хүлээсэн.

Түүнийг ширээний теннис өндөр Түүнийг Хятад, Солонгос, Япон зэрэг ширээний теннис өндөр хөгжсөн орны төлөөлөгчид дэмжсэнээр анх удаа араб хүн Азийн ширээний теннисний Холбоог толгойлох боллоо. Эмэгтэйчүүд, шүүгчид, техникийн зөвлөлийн дарга нарыг ч шинээр сонгосон. Монголоос өрсөлдсөн олон улсын шүүгч Э.Мөнхбилэг Ази Тивийн Шүүгч болон Техникийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Ийнхүү Ази тивийн АШТ-ээс шигшээ багийн тамирчин Сэр-Од шигшээ 32-д шалгарсан, Э.Мөнхбилэг сонгуульт ажилтан болсон амжилттайгаар тэмцээнээ өндөрлөлөө гэж багийн ахлагч, хурлын албан ёсны төлөөлөгч Б.Баярмагнай Sportlife.mn-д мэдээллээ.

No description available.

No description available.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?