Хүнд жингийн бөхчүүд, тэр дундаа эмэгтэйчүүдийн бэлтгэл хангагч залууг дэлхийн аваргаас медаль авах бөх болно гэж санасан хүн цөөхөн. Гэвч шигшээ багийн дасгалжуулагчид Лхагвагэрэлийг Токио-2020 олимпийн төсөлд хамруулж, тусгайлан бэлдсэн нь богино хугацаанд үр дүнгээ өглөө.
Лхагвагэрэл олимпийн эрх авч, олимпын медальд тун ойрхон барилдсан амжилт үзүүлсэн нь тохиолдол биш гэдгийг Осло хотод зохиогдсон Дэлхийн АШТ-ээс хүрэл медаль авч нотоллоо.
Э.ОТГОО