ӨМНӨД СОЛОНГОСООС ТӨРСӨН АЗИ ТИВИЙН АНХНЫ АВАРГА ​

2021-10-08  

ӨМНӨД СОЛОНГОСООС ТӨРСӨН АЗИ ТИВИЙН АНХНЫ АВАРГА Катар улсын нийслэл Доха хотод зохиогдсон Ази Тивийн Аварга Шалгаруулах ширээний теннисний эрэгтэй нэгбүрчилсэн төрөлд Өмнөд Солонгосын Ли Сансу түрүүллээ. Тэрбээр хагас шигшээд Японы теннисчин Сансэйкийг 3:1-ээр, финалын тоглолтонд Хятадын Тайваний тоглогч Чуангийг 3:2 -оор хожсоноор Ази Тивийн аваргын титэм зүүлээ. Финалтын тоглолт маш өрсөлдөөнтэй болсон. Өмнө нь , багийн тоглолтонд 3:2-оор хожигдсон Ли Сангсу таван өрөгт (10:12, 11:6, 11:6, 7:11, 8:11) Чуангийг хожсоноор аваргын цомыг өргөлөө. Ийнхүү Хятадуудын эзгүй орон зайг ашигласан Ли Сангсу нь Өмнөд Солонгосоос төрсөн анхны Ази тивийн аварга боллоо.

Б.ПҮРЭВДОРЖ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?