Норвеги улсын нийслэл Осло хотод зохиогдсон Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын эмэгтэй баг 4 хүрэл медаль хүртлээ. 50 кг – Д.Отгонжаргал хүрэл 57 кг – Э.Даваачимэг хүрэл 59 кг – Б.Шоовдор хүрэл 62 кг – Э.Гантуяа хүрэл Ингэснээр Япон, АНУ-ын шигшээ ард багаарaa гуравдугаарт байр луу дэвшиж, 8 жилийн тэртээ, 2013 онд, Унгарын ДАШТ-ээр багаараа хоёрдугаар байрт орж байсан амжилтанд ойртлоо. Ослогийн Дэлхийн Аваргаас Лхагвагэрэл, Тулга нар хүрэл медаль хүртсэнээр Монголын чөлөөтийнхэн 6 хүрэл медаль ганзагаллаа.
Э.ОТГОНЖАРГАЛ