ИСПАНИЙН БАГ "NATIONS LEAGUE" -ИЙН ФИНАЛД ШАЛГАРЛАА

2021-10-11  

Өнгөрсөн зун Европын аваргын цомыг өргөсөн Италийн шигшээ багийг талбай дээр нь буюу Милан хотод 2:1-ээр буулган авсан Испанийн баг "Nations league"-ийн финалд шалгарлаа. Тэгснээр Италийн шигшээ багийн ялагдалгүй цувралыг (37 тоглолт дараалан хожигдоогүй) таслан зогсоосон байна. Тоглолтын 17 дахь минутанд Испанийн шигшээ багийн довтлогч Торрес гоолын салхийг хагалж, улмаар нэгдүгээр үеийн нэмэлт цагт харьцааг 2:0 болгож ахиулсан.

Хоёр дахь гоол орохоос өмнөхөн, Италийн шигшээ багийн ахлагч Бонуччиг талбайгаас хөөснөөр Италичууд арвуулаа үлдсэн нь Европын аваргуудын хүчийг сулруулсан. Хоёрдугаар хагаст, Италичууд нэг хүн дутуу ч, довтолгоогоо үргэлжлүүлж, 83 дахь минутанд нэр төрийн гоол оруулснаар "Nations League"-ийн эхний хагас шигшээ тоглолт Испанийн ялалтаар өндөрлөсөн. Испанийн баг Бельги-Францын хожсонтой нь аваргын төлөө тоглоно.

No description available.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?