КУРТОУС: NATIONS LEAGUE-Г САНААЧИЛСАН НЬ НЭМЖ МӨНГӨ Л ҮЙЛДВЭРЛЭХ АРГА СААМ...

2021-10-13  

-Европын Хөлбөмбөгийн Холбоо мөнгөний хойноос улайран хөөцөлдөж байна. Nations league гэгч юмыг гаргаж ирээд хөлбөмбөгчдийг туйлдуулж байна. Бельгийн баг Лукаку, Эден Азар наргүйгээр финалдсан. Тэд булчин, шөрмөсөндөө бэртэл авсан. Энэ бол тэдгээр уршигтай шийдвэр гаргагчдын балаг. Дээр нь Арсен Венгер 2 жил тутамд Дэлхийн АШТ-ийг хийх санал дэвшүүлсэн нь дэмжигдэх маягтай.

Бас л мөнгө олох хялбар арга. Тэдэнд мөнгө л олж байвал, хөлбөмбөгчид хэрхэх нь хамаагүй болжээ. Биднийг тултал нь ашиглах нь. Хаанаас юм, NATIONS LEAGUE шиг юм санаачлаад, нэг цом гаргаж тавьчихаад, түүнийхээ төлөө тоглогч бидний үйлийг үзэж байна. Цаашдаа жил бүр ДАШТ хийдэг болчихвол яах вэ? Бид хэзээ амарч, нөхөн сэргэлт авах болж байна аа? Бид чинь мөнгө ургуулдаг машин биш шүү гэж Бельгийн шигшээ баг болон, Реал Мадрид багийн хаалгач Куртоус шүүмжиллээ.

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?