ЕВРОПЫН УЛСУУДАД PCR ШИНЖИЛГЭЭГЭЭР ОНОШЛОГДОХ АМЬСГАЛЫН ЗАМЫН СИНДИТ ВИРУСЫН (RSV) ХАЛДВАР ИХСЭЖ БАЙНА

2021-10-14  

  Амьсгалын замын халдвараас үүдэлтэй элэгний хурц үрэвсэл /гепатит/ өвчин үүсгэдэг синдит /RSV/ вирус нь европын орнуудын ясли, цэцэрлэг, хүүхэд асрамжийн газарт тархаад байна. Вакцинжуулалтанд хамрагдсан хүүхэд, өндөр настан, болон насанд хүрэгчдэд хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгээр илэрдэг. Заримдаа нярайд синдит /RSV/ вирус нь ноцтой өвчин үүсгэдэг. Синдит /RSV/ вирусийн хүндрэлээр хүүхэд 6 сар хүрэхгүй эндэх тохиолдол байдаг. Синдит /RSV/ вирус нь богино хугацаанд гуурсан хоолойн болон уушгины хатгаа үүсгэдэг. Синдит /RSV/ вирус нь нь 2 хүртлэх насны хүүхдүүдэд элбэг тохиолддог.

 Улиралын чанартай хүнд хэлбэрийн синдит /RSV/ вирусийн халдвар өндөр эрсдэлтэй өндөр настан, уушгины болон зүрхний өвчтэй насанд хүрэгчид, дархлаа суларсан, хүмүүс ихээр өвчилдөг.

 Тэгэхээр синдит /RSV/ вирусыг совид-19 вирусээс ялган оношлож эмчлэх шаардлагатай. Ханиалга, нойрбулчирхай, элэгний хурц дутагдал үүсгэж байгаа синдит /RSV/ вирусын халдвар агаар дуслын замаар тархдаг. Синдит /RSV/ вирусын хүндрэл амьсгалахад бэрхшээлтэй амьсгалын хурц дутагдал өгөх тул,  яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Синдит /RSV/ вирус нь, насанд хурээгүй хүүхэд амьсгалын хүндрэлийн шинж тэмдэг: хамар битүүрэх, цээж хэржигнэх, амьсгал боогдох, ам, хамрын угалз хөхрөх, хурууны үзүүр цайрах, нярай хүүхэд хөхөөрөө хооллоход бэрхшээлтэй тул, угжаар хооллоно.

RSV халдварт өвчний шинж тэмдэг:

  • Халуурна
  • Хамрын ханиад, нус ихээр гарах
  • Цээж хөндүүрлэн өвдөх
  • Ногоон өнгөтэй цэр гарах
  • Ходоодны болон хоолойн өвдөлт
  • Толгой өвдөх
  • Ханиалга

Эмчилгээ:

Синдит /RSV/ вирус нь хүйтний улиралд ихэсдэг өвлийн вирус юм. Нярай болон бага насны хүүхдэд ихээхэн тохиолдох тул халдвар хамгаалалын дэглэмийг сайтар баримтлах, вакцинд хамруулах, амин дэмээр баялаг хоол хүнсний хэрэглээ, нэмэлт бүтээгдэхүүн шаардагдана. Хүүхэд төрөхөд синдит /RSV/ вирусын халдвар авах тул төрөх газрын халдвар хамгаалалтыг сайжруулах, амьсгалахад дутмагшилын үүссэн тохиолдолд, хүчилтөрөгчийн эмчилгээ, утлага эмчилгээ механик агааржуулалт физик эмчилгээ, уламжлалт эмчилгээний аргууд болон хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг хэрэглэдэг.

 Урьдчилан сэргийлэх

  • Хүүхдийг салхинд байнга гаргах өрөөний агааржуулалт сайн хийх.
  • Амны хаалт байнга зүүх
  •  Тамхины утаанаас хол байх
  • Хүүхдийн дархалаа сул бол хүүхэд асралтын байгууллагад өгөхгүй байх
  • 6 сараас дээш хугацаагаар танай өрхийн болон нярай хүүхэд бүрийг аль болох түргэн хугацаанд аль болох эрт оношлох хэрэгтэй.
  • Хүүхдийг уушгины хатгааны вакцин болон томуу, томуу төст ханиадны вакцинд хамруулах шаардлагатай.

Хүний их эмч Б.Бат-Оргил

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR UROLOGIST:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-11-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?