МАРК АЛЛЕН ХОЙД ИРЛАНДЫН ЦОМЫН АВАРГАД ТҮРҮҮЛЛЭЭ

2021-10-18  

Снукер бильярд гурван том тэмцээнтэй. Хойд Ирландын АШТ нь ДАШТ болон Английн нээлттэй АШТ-ий ард эрэмблэгддэг нэр хүндтэй тэмцээн. Хойд Ирланд-2021 нээлттэй тэмцээнд дэлхийн шилдэг 64 снукерчид өрсөлдсөн.

Дэлхийн 6 удаагийн аварга Сулливан (Хятадын Сао Янд 4:3-аар хожигдсон) шилдэг наймд шалгарч чадалгүй бүдэрсэн бол, энэ тэмцээнд түрүүлнэ гэж найдаж байсан Жүд Трамп 5:3-аар Марк Алленд хожигдсоноор тэмцээнийг орхицгоосон. Финалд ирланд эр Марк Аллен дэлхийн 4 удаагийн аварга шотланд эр Хиггинстэй учирсан. 2:0-ээр гараагаа сайн эхэлсэн Марк Аллен 8 дахь өрөгт 4:4 болж баригдаж, улмаар 6:8-аар хожигдож байсан ч, сүүлчийн 3 өргийг дараалан хожсоноор Хойд Ирландын цомд анх удаагаа түрүүлж, нутаг нэгтнүүдээ баярлууллаа.

Марк Аллен нь энэ удаагийн цомын аваргад 147 оноог авч, нэмэлт 5000 ам.долларын шагналт хүртсэн.

 Нутаг дээрээ болж буй тэмцээнд аль болох үзэгч рүү харахгүй, анхаарахгүй байхыг хичээсэн. Гэвч шийдвэрлэх өрөгт сүүлчийн улаан бөмбөгийг цохиж оруулсны дараа үзэгчдийн уухайг сонсоод хөл алдсан. Сэтгэлээ татаж дийлэхгүй байсан гэж Ирландын шинэ аварга Марк Аллен сэтгэгдлээсээ хуваалцлаа. Өдгөө 35 настай Марк Аллен 2018 онд Шотландын нээлттэй тэмцээн түрүүлж байснаас хойш хоёр дахь цомоо өргөсөн нь энэ аж.

No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?