AIBA БЕЛЬГРАД ХОТНОО БОЛОХ ДАШТ-НИЙ АВАРГУУДАД МЕДАЛЬ, БҮС ГАРДУУЛНА

2021-10-19  

Олон улсын боксын холбоо AIBA    эрэгтэйчүүдийн  боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчдад амжилтыг  нь дурсах зориулалттай гоёмсог медаль, бүс гардуулахаар бэлджээ.  Медалийг  алт, мөнгөөр ​​хийсэн байна.

Тус холбооны ерөнхийлөгч Умар Кремлев  "Тамирчидад  өөрсдийгөө дайчилж, амжилтанд хүрэхэд нэг ёсны ташуур  болно гэж найдаж байна.  Энэ нэр хүндтэй цолоо  аваргууд бахархалтайгаар хадгалж явах эрмэлзэл төрөх болно.

Медаль, бүснээс  гадна мөнгөн шагнал олгоно. Энэ нь залуу үеийг боксын заал руу явах, шаргуу бэлтгэл хийх, шинэ өндөрлөгт гаргахад түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн байна.

“ДАШТ-ний албан ёсны бээлийний  өнгө өөрчлөгдөж байгаа бөгөөд AIBA -ийн өнгөтэй лого бүхий цагаан нь улаан, цэнхэрийг орлох юм байна.  Булангийн хоорондох ялгаа нь дүрэмт хувцасны өнгөнд хэвээр үлдэх боловч дүрмүүд нь оролцогчдод үндэсний өнгийг иж бүрдэл дээрээ харуулах боломжийг олгодог.

Цагаан бээлий нь бидний томоохон үйл явдлуудын шинэ эхлэл, шударга, ил тод байдлыг бэлгэдэх болно. Хүн бүхэнд шударга боломж олгохын тулд бид чадах бүхнээ хийх болно"гэж холбооны ерөнхийлөгч  онцлон тэмдэглэжээ.

AIBA нь жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө тууштай ажиллаж, бүх боксчидтой шударга харилцдаг. Истанбул хотод болох AIBA -ийн эмэгтэй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  ч боксчдыг жин тус бүрт ижил хэмжээний мөнгөн шагнал олгоно гэлээ.

Эх сурвалж: zms.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?