АБРАХАМ: ЧИ НАРАНД ЭЭМЭЭР БАЙНА УУ, БОРООНД ХОРИГДМООР БАЙНА УУ? ГЭЖ АСУУСАН..

2021-10-19  

Челси багийн төвийн довтлогч Абрахам 2020-2021 оны улиралд " хөлдсөн". Челси багийн шинэ дасгалжуулагч Томас Тучель түүнийг талбайд гаргалгүй хагас улирал өнжүүлсэн. Тиймээс Жозе Моурино түүнийг Рома багт дуудахдаа " Чи үргэлжлүүлэн бороонд хоригдмоор байна уу, эс бөгөөс наранд ээмээр байна уу?" гэж давхар утгатайгаар асуух, урилга гардуулахыг хослуулсан байдаг. Би утасны цаанаас түүний хэлэх энэ үгийг сонсоод эхлээд учиргүй инээсэн. Учир нь би Англид, Премьер Лигт л тоглох хүсэлтэй. Энд л хөлбөмбөгчний гараагаа эхэлсэн. Гэсэн ч түүний хэлсэн үг миний бодлыг өөрчилсөн. Би ч бас далавчаа дэлгэх ёстой гэж бодсон. Италийг сонгосон нь буруу ч шийдвэр биш байсан. Би ер нь л бодох эргэцүүлэх дуртай. Өнгөрснөө дүгнэхэд би багийнхаа төлөө бүх чадвараа л дайчилж байсан. Миний зорилго бол дэлхийн шилдэг довтлогч болох гэж Абрахам Italia-sport сувагт зорилгоо тодорхойллоо. Тэрбээр Челси багийн төлөө 89 тоглолт хийж, 30 гоол оруулсан бол Рома багт ирээд одоогоор 4 гоол оруулсан амжилт үзүүлээд байна. Серия-А лигийн 8 дахь тойрогт тэрбээр багтаа 11 метрийн торгуулийн цохилт авчирсан ч, баг нь түүнийг нь ашиглаж чадалгүй Ювентуст 1:0-ээр хожигдсон. Гэвч Рома баг Серия-А-д топ-4 багийн байр сууриа хадгалсаар байгаа нь Абрахамын үр нөлөө гэж Италийн хэвлэл үзэж байна. Түүнийг сайн формтой байна гэж Английн шигшээ багт Гарет дуудсан нь Италийг сонгосон нь Абрахамын зөв байжээ гэдгийг өгүүлнэ. Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?