МБАППЕГИЙН ГООЛЫН АЧААР ПСЖ ХОЖИЛ АВЛАА

2021-10-19  

Ангерстай тун тааруухан тоглосон, Парис Сан Жермен. 16 дахь минутанд гоол алдаж, 64 дэх минутанд л дөнгөж тэнцүүлж чадсан. Харин 86 дахь минутанд 11 метрийн торгуулийн цохилтоос Мбаппегийн оруулсан гоолын ачаар Францын аварга хожлыг суйлж авлаа. - Гол тоглогчидгүй тоглосон нь нөлөөлсөн байх. Месси, Де Мария нар Аргентины шигшээ баг, Неймар Бразилийн шигшээ багаа ДАШТ-д шалгаруулах тоглолтонд оролцохоор эзгүй байсан нь багийн хүчийг илт сулрууллаа. Гэвч Мбаппегийн ачаар хожлоо үргэлжлүүллээ гэж ПСЖ багийн босс Поччеттино дүгнэлээ. Тэд Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтонд Германы Лайпциг багтай тоглоно. Одоогоор тэд хэсгээ тэргүүлж буй болно.

Б.Пүрэвдорж

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?