Ю.КЛОПП: ЭН ТЭНЦҮҮ ТОГЛОГЧИЙГ ХОЖИХ НЬ МАШ ЧУХАЛ

2021-10-20  

-Атлетико Мадрид улам хүчирхэгжсэн. Тэд өнгөрсөн улиралд Ла Лигт түрүүлсэн. Энэ жилийн Аваргуудын Лигийн гол өрсөлдөгчийн нэг бол яах аргагүй Атлетико Мадрид. Ийм багийг талбай дээр нь 3:2-оор хожно гэдэг бол далайгаас сувд шүүрсэнтэй ижил. Маш чухал 3 оноог хүчтэй өрсөлдөгчөөс булааж авлаа. Тоглолтын эхэнд Мо Салах нарийн булангаас гоолдож, багийнхаа сэтгэл урмыг сэргээсэн. Хоёр дахь гоол ч дутуугүй. Тоглолтын хоёрдугаар хагасыг ч бид хяналтандаа байлгаж чадсан. Хожлоо гээд хөөрөх, сэтгэл догдлох юм алга. Бид орчин цагийн хөлбөмбөг гэдгийг л испанийн үзэгчдэд харууллаа. Эн тэнцүү өрсөлдөгчийг талбай дээр " нухна" гэдэг бол сэтгэл зүйн маш том давуу талыг бидэнд үүсгэлээ. Шигшээ 16-д шалгарах нүхээ үндсэндээ малтаж чадлаа гэж Ливерпуль багийн босс Клопп тоглолтыг дүгнэлээ.

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?