Д.БЕКХЭМ "КАТАР -2022" ДАШТ-ИЙ ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧ БОЛОВ

2021-10-25  

Нэгэн цагт "Реал Мадрид", " Манчестер Юнайтед", Английн шигшээ багийн хагас хамгаалагчаар тоглож байсан алдарт Дэвид Бэкхэм "Катар-2022" Хөлбөмбөгийн ДАШТ-ий нүүр царай болно гэж Английн "Sun" сонин мэдээллээ. - 2021 оны 11-р сараас эхлэн ДАШТ-ий нүүр царай болох төдийгүй, дэлхийн аваргын дараачаас ч 10 жил Катарын элч төлөөлөгч болно. 46 настай англи эр нийтдээ 150 сая ам.долларын гэрээг 10 жилийн хугацаанд хийлээ гэж нэмж мэдээллээ. Катар улс нь Хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохиох эрхийг авсан Арабын ертөнцийн анхны орон болсон. Катарын Хөлбөмбөгийн Холбоотой гэрээ байгуулахын өмнө Бэкхэм нь загвар өмсөгч, дуучин, Виктория эхнэртэйгээ зөвлөлдөж, эцсийн шийдвэрээ гаргасан аж. Бэкхэм болон түүний эхнэр Виктория, тэдний гэр бүл нь эрх чөлөө, хүний эрх, тэр дундаа, бэлгийн харьцааны цөөнхийн эрхийг хүндлэн дээдэлсэн уур амьсгалыг " Катар-2022" ДАШТ-ий турш өрнүүлнэ гэж зохион байгуулагчид хүлээж байгаагаа зөвшөөрлөө. "Катар - ДАШТ" 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр нээлтийн тоглолтоо хийж, арванхоёрдугаар сарын 18-ны өдөр финалын тоглолтоор өндөрлөх юм. Анх удаа арваннэгдүгээр сард ДАШТ-ийг зохиож буй нь Арабын халуун цаг уураас зугтаж буй гэж зохион байгуулагчид тодотголоо.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?