БЭЭЖИН-2020" ӨВЛИЙН ОЛИМПЫН БАМБАР ХЯТАДАД ИРЛЭЭ

2021-10-25  

 2020 оны хоёрдугаар сарын 4- ний өдөр " Эрүүл мэнд- цэнгэл жаргал- эрч хүч" уриан дор эхлэх Өвлийн олимпийн бамбар Грекийн Афин хотоос Бээжинд хүргэгдэн ирсэн тухай Синьхуа агентлаг мэдээллээ. 16 хоногийн турш үргэлжлэх тус өвлийн олимпод 85 улсын үндэсний олимпийн хороо, 2900 тамирчин оролцохоо одоогоор илэрхийлсэн байна. " Ковидгүй Хятад улс" болохоо зарласан Хятадын Засгийн газраас Өвлийн олимпийн үеэр эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаарна гэдгээ мэдэгдлээ. Энэ мөчид АНУ тэргүүтэй зарим улс гүрэн Хятад улсад зохиогдох Өвлийн олимпийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Төвд, Уйгар, Өвөрмонголчуудыг нухчин дарж буй Хятад улсад Өвлийн олимпийг зохиохыг эсэргүүцэж байна гэж New York Times сонинд бичсэн байна. Өвлийн олимп нь 2022 оны хоёрдугаар сарын 4-д "Шувууны үүр" цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийж, Бээжин, Жанжикау хотод зохиогдоно. Өвлийн олимпийн бамбарыг нэр хүнд бүхий 1300 тамирчид тус хоёр хотоор аялуулна гэж Бээжийн хотын Коммунист Намын нарийн бичгийн дарга Сао мэдэгдлээ. 

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?