НИЙТ ӨВЧЛӨЛИЙН 1,3 ХУВИЙГ ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИН ЭЗЭЛЖ БАЙНА

2021-10-27  

Говь-Алтай аймгийн хүн амын дундах нийт өвчлөлийн 1,3 хувийг чихрийн шижин өвчин эзэлж байна.

Одоогийн байдлаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн хяналтад 302 хүн эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ авч буй бөгөөд энэ тоо 7 хоногт 1-2 тохиолдлоор нэмэгддэг тухай холбогдох газраас мэдээлэв.

“Чихрийн шижин өвчин нь биеийн жингийн илүүдэл, хөдөлгөөний хомсдол, буруу зохисгүй хооллолт гэх мэт амьдарлын буруу хэв маягаас үүсдэг юм. Чихрийн шижингийн улмаас цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр хүний бие махбод инсулин үйлдвэрлэх болон инсулинд хариу үйлдэл үзүүлэх чадвар багасдаг байна. Энэхүү өвчний эхэн үеийн шинж тэмдгүүд нь маш түгээмэл учраас бид тэр болгон ач холбогдол өгдөггүй. Гэтэл чихрийн шижинг эмчлэхгүй байх нь таны амьдрах хугацааг богиносгож, эрүүл мэндэд тань сөрөг үр дагавар учруулдаг. Хөдөлгөөний хомсдол, амьдралын буруу хэвшлээс үүсдэг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл биеийн жин илүүдэж, судас хатуурах, элэг өөхлөх, үе мөч өвдөх, хараа муудах, бөөрний эмгэгүүд үүсэх цаашлаад элэг-бөөрний дутагдал, тархи-зүрхний шигдээсээр өвчлөх эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд үүсдэг. Иймд чихрийн шижин өвчнийг аль болох эрт оношлож, эмчлүүлэх нь зүйтэй юм. Хооллолт, дасгал хөдөлгөөнийг нэн тэргүүнд анхаараарай” гэдгийг мэргэжлийн эмч чухалчлан хэллээ. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR UROLOGIST:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-11-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?