ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН БОКСЧИНД 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛ АМЛАЛАА

2021-10-28  

Түрүүлсэн боксчинд 100 мянган ам.доллар, мөнгөн медальтанд 50 мянган, хүрэл медаль хүртсэн хоёр тамирчинд тус тус 25 мянган ам.долларыг Сербид зохиож буй ДАШТ-д олгохоо Олон улсын Боксын Холбоо зарласан. Өмнө нь, 2021 оны Катарын Ази Тивийн АШТ-д түрүүлсэн тамирчдыг анх удаа 10 мянган ам.доллараар урамшуулсан. Тэгвэл Ази тивийн аваргаас Дэлхийн аварга боксчин 10 дахин их мөнгөн шагнал авах болжээ. Сербид зохиогдож буй тэмцээнд нийтдээ 2.6 сая ам.долларыг шагналын санд гардуулах юм байна. - Олон улсын Боксын холбоо үүссэний 75 жилийн түүхэнд анх удаагаа түрүүлсэн боксчин 100,000( Нэг зуун мянган) ам.долларын шагнал хүртэнэ. Мөнгөн медальтан түүнээс 2 дахин, хүрэл медальтан 4 дахин бага шагнал авна. Түүний зэрэгцээ Олон улсын Боксын Холбоонд өмнө нь үүссэн 10 сая ам.долларын өрийг ч барагдуулж дууслаа. Холбоо санхүүгийн хувьд хөл дээрээ боссон. Анх удаа тивийн АШТ-д түрүүлсэн боксчинд 10 мянган ам.доллар олгосон. Тамирчин хүн бол зөвхөн рингэн дээр амжилт үзүүлээд зогсож болохгүй. Амьдрал нь ч өөдрөг, ар талдаа санаа зовох учиргүй байх учиртай. Тиймээс тамирчдад олгох мөнгөн шагналыг бий болгосон төдийгүй, амьдралд нь хүрэлцэхээр байхаар тогтоосон. Тамирчин хүн санхүүгийн эрх чөлөөтэй байх нь чухал. Сайн тамирчин хэн нэгнээс хамаарч, мөнгө зардалгүй бол тэмцээнд оролцож чадахгүй байсан нөхцөлийг Холбоо халж буй шийдвэртэй алхам юм гэж Олон Улсын Боксын Холбооны ерөнхийлөгч Умар Кремлёв тэмцээний нээлтийн хэлэх үгэндээ онцолсныг Синьхуа агентлаг дамжууллаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?