СУЛЛИВАН: ӨНӨӨГИЙН ЗАЛУУ ТОГЛОГЧИД ЯМАР Ч ТУРШЛАГАГҮЙ ХЭРНЭЭ БӨӨН АМБИЦ БОЛЧИХОЖ...

2021-10-29  

Цаг өөр болсон юм уу, хүмүүс өөрчлөгдөөд байна уу? Сайн ойлгохгүй л байна. Өнөөгийн залуу снукерчид хуримтлуулсан туршлагагүй хэрнээ нэр хүндтэй тэмцээнд оролцох хүсэлтэй болжээ. Сонирхогчдын тэмцээн, өсвөр насныханд зориулсан олон тэмцээн уралдаан бий. Түүнд оролцолгүйгээр шууд л мастеруудтай үзэх гэдэг болсон байна. Магадгүй, өнөөгийн мөрдөж буй тэмцээний дүрэм журамтай ч холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тодорхой шалгуургүйгээр бүгдийг мастеруудын тэмцээнд оруулах журам нь алдаа болсон байх. Дэлхийн 6 удаагийн аварга, мэргэжлийн өндөр түвшний тоглогч би л гэхэд дэлхийн аварга Марк Уйльмстай эхний даваанд таарч байна. Гэтэл тэдгээр залуусын олонхи нь тун тааруухан тоглогчид. Хаалга нь дэлгээстэй учраас л босго даваад ороод ирчихээд байх юм. Ийм юм байж болох уу. Зарим тоглогчдыг томоохон тэмцээнд ямар шалгуураар оруулсныг ч гайхаж байна. Хаанаас гараад ирэв, тэд? Зарим тохиолдолд тэдэнд анхан шатны ч тоглолтын ур чадвар алга. Мастеруудын тэмцээнд тооны хойноос, мөнгөний хойноос хөөцөлдөхөө зогсоох хэрэгтэй. Би снукерт хайртай. Үзэх ч дуртай. Гэхдээ өнөөгийн шальдар бульдар банди нарын тоглолтыг үзэхээс гутаж байна. Магадгүй, ямар нэгэн хэмжүүрээр Марк Уйльмс, Жон Хиггинс бид нарын үе өнгөрч байж болно. Бие, сэтгэлийн хувьд 6, 10, 15 жилийн өмнөхтэйгээ зүйрлэхийн аргагүй буурсан байж мэднэ. Гэхдээ л бид бол бөөн мэдлэг, зузаан туршлага хэвээр. Бид шат дамжлагыг алгасалгүй, хүүхдийн, өсвөрийн, залуучуудын, сонирхогчдын бүх тэмцээнийг туулсан. Ингэж байж л халуун чулуу долоож, хат сууцгаасан. Бид бол тэрчигтээ л маш арвин, зузаан туршлага. Энэ бол хамгийн залуу нь , хамгийн ирээдүйтэй гэж хэлэхээс маш их ялгаатай гэж Дэлхийн 6 удаагийн аварга, ялагдашгүй Сулливан хэллээ.

Эх сурвалж: sportlife.mn

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Монгол:Энэ их аварга саяхан аварга их аваргатай тоглоод 15: 12 харьцаатай хожигдож явапд гүй.эд 16 :16 болж 17 хожлоо авч түрүүллээ 2021-10-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?