- Би МЮ багийн фанат. Оле Солкжайерыг дэмжиж ирсэн. Гэхдээ Ливерпульд талбай дээрээ 5:0-ээр хожигдоход урам хугарлаа. Итгэл алдарлаа. Ямар ч шахалт, дарамт үзүүлсэнгүй. Олигтойхон ч довтолж чадсангүй. Маш арчаагүй хожигдлоо. Багтаа ийм сайн тоглогчдыг нэгтгэчихээд, олигтойхон ч эсэргүүцэл үзүүлж чадаагүй нь багийн удирдлагын алдаа. Бруно, Кавани, Ван Де Беек ,Погба нарын гол тоглогчид багаа орхихоор зэхэж байна. Хамгийн гунигтай нь, домогт Роналдо ч цагаасаа эрт талбайг орхих нь. Тэгээд энд чинь Манчестер Юнайтедын төлөө хэн зүтгэх болж байна аа? гэж МЮ багийн фанат Сергей Sports channeĺ-д хандлаа. - Эцсийн дүн бол бидний зорилгыг зарим үед тодорхойлж чаддаггүй.Мэдээж гоол алдах нь бидний хүсэх зүйл биш. Гэхдээ хожигдсон л бол бид буруутай. Биднээс өөр хэнийг ч буруутгах аргагүй гэж Роналдо байр сууриа фанатуудтайгаа хуваалцаж, буруугаа хүлээлээ. Ийнхүү МЮ багийн удирдлага шинэ дасгалжуулагчийн эрэлд мордлоо.. Э.ЛХАГВА