Б.ЧИНЗОРИГ ХОЁРДАХЬ ЯЛАЛТАА БАЙГУУЛЛАА

2021-11-01  

 Түрүүлсэн боксчинд 100 мянган ам.долларыг олгох өндөр бооцоот шагнал бүхий сонирхогчдын боксын ДАШТ Сербийн нийслэлд үргэлжилж буй. 67 кг-ын жинд өрсөлдөж буй Б.Чинзориг эхний тойрогт Гватемалын Карлос Тобарыг 4:1, хоёр дахь тойрогт Италийн Винченцо Манджакапрег 5:0 -ээр илүүрхэн тус тус яллаа. Хоёр дахь тойрогт Чинзоригт ялагдсан Италийн Винченцо бол Лондоны олимпын хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт (2011), Европын наадмын мөнгөн медальт( 2015), Европын АШТ-ий хүрэл медальт тун туршлагатай тамирчин байсан. Гуравдугаар тойрогт Мексикийн Марко Эрнандестай таарсан. Маркогийн хувьд энэ ДАШТ-д одтой тоглож буй тоглогчийн нэг. Тэрбээр эхний хоёр тойрогт нэг ч оноо алдалгүйгээр Унгар, Кенийн тамирчдыг 5:0 -ээр илт давамгайлан ялсан. Түүнийг ялсан тохиолдолд Чинзориг Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Казахстаны Аблайхан Жусуповтой учирна. Юсупов бол 67 кг -ын жингийн энэ хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч юм Сербиэс мэдээллээ.

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?