МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД НЭГ УДАА АМЬСГААГАА ДАРЛАА

2021-11-01  

 Ес дэх тойрогт Ливерпульд талбай дээрээ 5:0-ээр шүүрэн шанага болтлоо " шүршүүлсэн" Манчестер Юнайтед 3:0-ээр Тоттенхэм багийг талбайд нь хожиж, шүүмжлэлийн байнаас түр холдлоо. Багаасаа хөөгдөх дээрээ тулсан Солкжайер энэ хожилд хамгаас баярлав. - Маш гайхалтай тоглолт. Хөгшчүүл тоглолтыг дэглэлээ. Кавани, Роналдо нар багтаа тэргүүллийг авчирлаа. Багийн хамгийн өндөр настай Кавани, Роналдо нар гоолдож багтаа тэргүүллийг авчирлаа. Кавани бол бэлтгэл дээр ч онцгой байснаа харууллаа. Цаашид тоглолтоо тогтвортой байлгахад анхаарна. Ийм маягийн тоглолтыг л дэглэх шаардлагатай байгаа гэж Солкжайер хэлсэн. Харин Тоттенхэм багийн дасгалжуулагч Нуно:- Бид Премьер Лигийг маш сайн эхлүүлсэн. Өмнөх улирлын аварга Манчестер Сити багийг хожсоныг санаж байна. Гэхдээ сүүлийн тойргуудад тоглолтоо алдлаа.МЮ багтай бүр муу тоглолоо. Энгийн, хамгаалчих боломжтой нөхцөлд л хаалгандаа гоол алдчихаад байв. Тэд сөрөг довтолгооноос гурван гоолоо бүгдийг нь оруулсан. Харин бид юу ч хийж чадсангүй. Довтолж ч, хамгаалж ч, яаж ч чадсангүй. Арчаагүй тоглолт үзүүллээ. Ганц Харри Кэйне-ээр дамжин довтолгоо хийх гэж ядмаг оролдлоо. Цаашид үүнийгээ өөрчлөх цаг болжээ. Бусад довтлогч нараа ч дэмжих цаг иржээ гэж Тоттенхэм багийн дасгалжуулагч тоглолтыг дүгнэлээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?