РАДУКАНИ "РУМЫН- ОПЕН"-Д АВАРГАЛЛАА

2021-11-01  

 Румын гаралтай, 18 настай, Английн теннисчин Радукани Румыны нээлттэй тэмцээнд түрүүлснээр хоёр дахь цомоо өргөлөө. Хоёрхон сарын өмнө USA-open Их дуулгад түрүүлж, анхны цомоо өргөж дуулиан тарьсан тэрбээр Уймбэлдоны Их дуулгад гурав хожсон ч, дөрөв дэх тойрогтоо ялагдан хасагдсан. USA-open Их дуулгад түрүүлсний дараа түүний чансаа ахиж, дэлхийд 23-д эрэмблэгдэх болсон. Тэгвэл Румын-опен-д түрүүлснээр чансаагаа улам урагшлуулах боломж нээгдлээ. Коронавирус Европ тивд дахин дэгдэж , газар авч буй учир тэмцээнийг нэг ч үзэгчгүйгээр зохион байгуулсан байна. - Хэдийгээр хөгжөөн дэмжигчдийнхээ дэмжлэгийг тухайн тоглолтын үеэр мэдрэх боломжгүй байсан ч, маш их дэмжлэг, талархлын сэтгэлийн үгийг сошиалаар дамжуулан хүлээн авсан. Тоглолт бүр амаргүй байлаа. Чансаагаараа 106- д эрэмблэгдэж буй Румын теннисчин Богдан хамгийн их эсэргүүцэл үзүүлсэн. 2:2 болж, шийдвэрлэх өрөгт түүнийг яллаа. Тоглолтоос тоглолтонд улам туршлагажиж, техникээс гадна, тоглолтын арга ухаанд суралцаж байна. Алдаа ихтэй, туршлага багатай учир тэмцээнээс тэмцээнд өгсөж, уруудахын аль алиныг үзэх нь . Карьерийнхээ эхэнд, төрж өссөн Румын улсын нээлттэй тэмцээнд түрүүлсэндээ чин сэтгэлээсээ баярлаж байна гэж теннисний тэнгэрт од болон гэрэлтэж буй Английн теннисчин Радукани хэллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?