ЖОЗЕ МОУРИНО "БООЖ ҮХЭХДЭЭ" ТУЛАВ

2021-11-01  

 Рома багийг амжилт өөд хөтлөх өөрийн төслийг хэрэгжүүлж буй Жозе Моурино талбай дээрээ Миланд 1:2 -ээр хожигдсондоо боож үхэхдээ туллаа. Тэр суудал дээрээ тогтож чадахгүй, босон харайж, тоглогчид руугаа хашгичиж, тэвчээрээ алдаж байлаа. Тэр гол өрсөлдөгчийн нэг болсон Миланд хожигдсоноор Сериа-А лигийн аваргын өрсөлдөөнөөс холдлоо. Харин Рома-г талбай дээр нь хожсон Миланы дасгалжуулагч баярласан сэтгэлээ нуусангүй. - 11 тоглохдоо 10 хожлоо. Энэ амжилтыг Сериа А-д одоогоор дөрөвхөн баг үзүүлээд буй. Тиймээс Рома багийг талбайд хожно гэдэг маш чухал байлаа. Энэ улиралд бид Сериа-А-д ч, Аваргуудын Лигт ч гол өрсөлдөгч байхыг зорьж буй. Наполи, Интер хоёр үнэхээр хүчирхэг байгаа. Дээр нь Ювентусыг орхиж болохгүй. Гэхдээ л бид өөрийн боломжоо дутуу үнэлэхгүй гэж Россонери Италиа-спорт сувагт ярилцлага өглөө.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?