МЕССИ БАРСЕЛОНА БАГТАА ТУСЛАХААР БУЦНА

2021-11-01  

 Барселона баг сүүлийн 3 улиралд өөдлөөгүй. Өнгөрсөн улиралд Аваргуудын Лигийн шигшээ наймд ч шалгарч чадаагүй. Тиймээс олон ч дасгалжуулагчийн гар дамжсан. Энэ улиралд бүр нурсан. 23 жил энэ багтай хувь заяагаа холбож, туг нь болж мандуулж явсан Месси энэ бүхнийг хараад зүгээр сууж чадахгүйд хүрчээ. - Миний сэтгэл өвдөж байна. Болдог бол яг одоо ч гэсэн эргэж очиж, багтаа тусалмаар л байна. Гэхдээ гэрээгээ зөрчиж чадахгүй нь, харамсалтай нь. Ямар ч гэсэн хоёр жилээ энд дүүргэж, гэрээ дуусах цаг ирнэ. Тэр үед зодгоо тайлж, Барселона багтаа техникийн асуудал хариуцсан албанд зүтгэх хүсэлтэй. Хүслээр болбол, тэгэж л Барселона багаа дахин өөд татахад нь тусалья гэж Месси Sky sport сувагт хүслээ шивэгнэлээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?