АХМАД ТЕННИСЧИН Н.ДАГВА БУРХНЫ ОРОНД ОДЛОО

2021-11-01  

Орон нутагт ширээний теннисийг хөгжүүлэх, сурталчлах үйлсэд онцгой гавьяа байгуулсан Хөтөлийн гэх тодотголтой, спортын дэд мастер Н.Дагва 2021 оны 10-р сарын 31-ний өдөр коронавирасаар нас барсан гунигт мэдээ Монголын теннисний ертөнцийг бараантууллаа. Өөрөө теннисээр хичээллэхийн зэрэгцээ 2005 оноос "Анхдагч хар бүргэд" ширээний теннисний клубыг Хөтөл хотод үүсгэн байгуулж, улсын хэмжээний ур чадвартай олон арван шилдэг теннисчин бэлдсэн гавьяатан юм. Тухайлбал, Билэгжаргал, Мягмарсүрэн нарын аймаг, хот, улсад амжилтаараа тэргүүлсэн олон шилдэг тамирчин төрөн Хөтөлөөс төрөн гарсан. "Хөтөл"-өөр овоглосон түүний шавь нар Сэлэнгэ аймгийн аваргыг 6 удаа, Улаанбаатар хотод зохиогдсон Өсвөр насны залуучуудын АШТ-д нэг удаа түрүүлж, нэжгээд удаа медальт байрт шалгарсан нь Н.Дагва багшийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн байсан. -Гавьяагүй гавьяат байдаг. Харин Н.Дагва бол гавьяатай гавьяат цолгүй багш байлаа гэж түүнтэй нэгэн үед зүтгэж явсан спортын мастер Галпүрэв үнэлсэн байдаг. Дагва багш бурхны оронд одсон ч,, олон зуун шавь нар нь түүний үйл хэргийг залгамжилна. Н.Дагва багш бол ширээний теннисэнд сэтгэл зүрхээ зориулсан зүтгэлтэн байлаа. Түүний хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж МШТХ-ны 60 жилийн ойгоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж урамшуулсан байдаг.

Sportlife.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?