ЦЭНДБААТАР ЯВСАН БОЛ ГЭЖ БОДОЖ БУЙ БОЛ..

2021-11-01  

Сербид болох Боксын ДАШТ-ий рекламыг Цэндбаатар үнэ төлбөргүй хийж өгсөн. Олимпод тэмцээнээ өндөрлөсний дараачийн өдрөөс сонирхогчдын боксоо орхиж, мэргэжил рүү шилжсэнээ зарласан. Сонирхогчдын боксын шүүлтийн булхай луйвраас залхаж байгаагаа Цэндбаатар илэрхийлсэн. Шилжих болсон нь ч түүний Москва хотод хийх анхны тоглолтоор баталгаажсан. Гэтэл тэрбээр гэнэт л сонирхогчдын боксын аваргад оролцох хүсэлтээ илэрхийлж, улмаар нийгмийг хоёр талцуулсан. Холбоо нь ч дундыг барьж, спарринг хийх тов гаргасан ч, Цэндбаатар өөрөө очоогүй. Тэр өдөж, өдчихөөд, цагаа тулахаар бултсан. Тэгснээр 60 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин О.Тулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсноо баталгаажуулсан. Харин хэл ам болж, дэлхийн аваргыг зорьсон Тулга эхний тулаандаа ялсан ч, хоёр дахь тулаанд Финландын боксчинтой тулалдах явцад хөмсөг нь задарсны улмаас эмчийн саналаар рингний шүүгч тоглолтыг зогсоосноор тэмцээнээ өндөрлөлөө. Түүний оронд Цэндбаатар явсан бол гэж бодох нэгэн гарч байж магад. Гэвч энэ бүхэн ард хоцорлоо. Монголын боксчид ар араасаа рингийг орхисоор байна. Нөгөөх их хэл ам дагуулсан 60 кг жинд Монголчууд баяртай гэж хэлэхээс өөр арга зам үлдсэнгүй.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Монгол тамирчид бор зүрхээрээ л ялалтанд хүрдэг, харин түүн дээр сүүлийн үед боксийн холбооны хүнд суртал, хувиа бодсон үзэл бодол, танил тал, мэргэжлийн ур чадваргүй, авьяасгүй муусайн авилгач дасгалжуулагч нар гэсэн зүй бус хүнд ачаанууд нэмэгдэх болсон боловуу гэж бодогдлоо, ямар ч байсан Төгсцогт, Цэндбаатар нар аргагүй болоод л өөр сонголт хийгээд бн гэж ойлгогддог. 2021-11-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?