КАЗАХСТАНЫ ТАВАН БОКСЧИН МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЖ, МОНГОЛЧУУД ХООСОН..

2021-11-04  

Сербид 9 дэх хоногтоо үргэлжилж буй ДАШТ -ий медальтнууд эхнээсээ тодорч эхэллээ. Одоогоор Казахстаны 5 боксчин медалийн болзол хангажээ. Тэр медалийн болзол хангасан боксчины нэг бол 67 кг-ийн жинд манай боксчин Чинзоригийг 5:0-ээр ялсан А.Юусупов юм. - Казахстанд бокс өндөр хөгжсөн. ДАШТ-ий шигшээ наймд нэг улсаас 10 боксчин шалгарна гэдэг бол том үзүүлэлт. Одоогоор, тэдний 5 медалийн болзол хангасан. Түүний нэг болж чадсандаа баяртай байна. Өмнөх ДАШТ-д Узбекистаны боксчинд ялагдаж хүрэл медаль дээр унаж байсан. Энэ удаад амжилтаа ахиулахын төлөө Сербийг зорьж ирсэн. Медалийн даваагаа давж, өмнөх амжилтаа баталгаажууллаа. Өрсөлдөгч, Монголын боксчин Чинзориг бол Олимпод оролцсон, Тивийн аварга болж байсан туршлагатай, шилдэг тоглогч байсан. Түүнийг 3 үе даваймгайлж хожлоо. Хөмсөг задарсан нь тоогүй. Задарсан хөмсөг дараагийн тоглолтонд гай бүү болоосой л гэж залбирч байна гэж тэр хэллээ. Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?