ГАРЬД Ө.БАТ-ОРШИХ МОНГОЛ БАХАРХАЛ БАРИЛДААНД ХОЁР ДАХЬ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ

2021-11-07  

 17 дугаар жарны "Цөөвөр" хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням, гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Д.Мягмар, улсын начин Ц.Дуламсүрэн нарын хүндэт зочид иргэдээс үзэж сонирхлоо. Энэ жилийн барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан М.Бадарч, улсын харцага Т.Баасанхүү, О.Хангай, Б.Одгэрэл, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ Б.Зоригтбаатар, у.ө.и.н Ч.Батчулуун, Б.Орхонбаяр тэргүүтэй энэ цагийн шилдэг бөхчүүд зодоглосноос улсын гарьд Ө.Бат-Орших долоо даван түрүүлснээр , " Монгол бахархлын өдөр"-ийн үндэсний бөхийн барилдаанды тэргүүн бөхөөр хоёр дахь удаагаа тодорлоо. Шөвгийн наймд улсын харцага О.Хангай харцага гурав, тавын даваанд Б.Зоригтбаатар харцага, Б.Орхонбаяр начинг амлан барилдаж, үзэгч олныг шуугиуллаа. Их шөвөгт Хангай харцага улсын заан М.Бадарчтай тунаж давлаа. Энэ удаагийн барилдааны дунд шөвөгт заан Бадарч, өсөх идэр начин Ч.Батчулуунч у.х Б.Одгэрэл, у.ө.и.н Б.Орхонбаяр, у.н Д.Хүдэрбулга, а.а М.Еркебулан нар үлдсэн байна. Үзүүр түрүүний барилдаан удсангүй. Гарьд Бат-Орших хав барьцнаас мушгиж тонгорон Хангайг давж түрүүллээ. Түрүүлсэн бөхийн бай шагналыг МҮБХ-ны Тэргүүн Монгол улсын заан Ц.Магалжав гардууллаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?