МОУРИНО: ТОТТЕНХЭМ ӨМНӨ НЬ САЙН ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ, ТЭГЭЭД Ч...

2021-11-07  

Энэ багт үл ялиг аз дутдаг. Манчестер Юнайтед багт 3:0-ээр хожигдсон гэх үндэслэлээр Нуног дасгалжуулагчийн суудлаас зайлууллаа. Оронд нь Контег томиллоо. Конте бол аргагүй сайн дасгалжуулагч мөн. Гэхдээ түүний өмнөх Нуно ч бас л сайн дасгалжуулагч мөн. Нэг сайн дасгалжуулагчийг нөгөө сайнаар солиход нэг их ялгаа гарахгүй л болов уу. Нуно бол Премьер Лигийн "Чононууд" багийг удирдахдаа хэн чадамжтай дасгалжуулагч вэ? гэдгээ хангалттай харуулсан. Одоохондоо Английн Премьер Лигт цом өргөж үзээгүй л байх. Харин олон цом өргөсөн гэдгээрээ бол Конте түүнээс илүү. Английн Премьер Лиг ( Челси), Италийн Серия А Лигийн ( Интер) цомыг өргөсөн дасгалжуулагч. Харин энэ улирлын хувьд Европа Конференсе Лигт Рома багтай тулж мэдэх багийн тоонд Тоттенхэм орж байгаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?