КОНТЕ: САЙН ТОГЛОГЧ ЧУХАЛ, ГЭХДЭЭ ИЛҮҮ САЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БАГ Л ЯЛДАГ

2021-11-07  

Нэг сарын 1.5 сая ам.долларын цалинтай, цаашид үргэлжлүүлэн сунгах боломжтой гэрээг Тоттенхэм баг Антонио Контетой байгуулсан. Челси багтай 2017 онд Английн Премьер Лиг, Интер багтай 2020-21 оны улиралд Серия-А лигт тус тус түрүүлж, цом өргөсөн Контед Тоттенхэм багийн удирдлага болон фанатууд нь горьдлого найдвар тавьж байна. -Дасгалжуулагчийнхаа ажилд эргэн орсондоо сэтгэл өндөр байна. Өмнө нь надад Тоттенхэм багийг удирдах санал ирж байсан. Тэр үед цаг нь арай болоогүй байсан. Учир нь Интертэй байгуулсан гэрээний бэх нь хатаж ч амжаагүй шахам байлаа. Хавраас л санал тавьж эхэлсэн. Багийн удирдлага тууштай, няцашгүй хөөцөлдсөн. Энэ бүхнийг тооцож үзээд Премьер Лигт эргэж ирэх хувийн шийдвэрээ гаргасан. Тоттенхэм 10 тойргийн дараачаар 5 хожигджээ. Дөнгөж 10 дугаар байрт эрэмблэгдэж байгаа юм байна. Тоттенхэм багийг топ-4-д багтааж, ирэх улиралд Аваргуудын Лигт өрсөлдөх эрхийг халааслах нь миний гол зорилго байх болно. Багийн тоглолтыг юуны өмнө өөрчлөнө. Илүү дайчин, хурц, давшингуй тоглолтын тактикийг хөгжүүлнэ. Тиймээс багийн тоглолтыг бүхэлд нь өөрчлөн зохион байгуулах шаардлагатай. Наана нь, Английн Холбооны цом, Европа Конференсе Лигт амжилт гаргахыг зорино гэж Конте зорилгоо тодорхойллоо.

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?