Бөхчүүдийн хууч: ДАМДИН АВАРГЫГ БААВГАЙ ШИГ ХҮЧТЭЙ БӨХ БОЛНО ГЭЖ ЭЭЖ НЬ ХЭЛЖЭЭ

2021-11-08  

Дамдин аварга 20 нас шүргэж байж. Бяртайг гэдгийг ээж нь мэднэ. Зуны дэлгэр цагт бороо их орж, гол нь ч үерлэжээ. Адууныхаа араас үертэй голыг гатлахаар явж байтал цаад эрэгт нь том баавгай өөдөөс нь тосохыг харжээ. Тэрбээр гол гарахаа больж, баавгайтай таарсан тухайгаа ээждээ хэлтэл,- Миний хүү мал маллахаа орхи. Хот орон ор. Барилдах, ноцолдох цаг чинь болжээ гэж хүү Дамдингаа үндэсний бөхийн замналд оруулсан гэдэг. Дамдин аваргыг төрөхөд нь нутгийн том лам хувь заяаг нь тольдоод ээжид нь дээрх захиасыг хэлсэн ч ч байж магад гэж нутгийнхан нь хуучилдаг юм билээ. Ямар ч гэсэн Дамдин аварга үндэсний бөх хөөж, үнэхээр ч баавгай шиг бие хаатай, маш хүчтэй бөх болсон. Түүнийг торгоох бөх гардаггүй байсан учир" Гарлаа, Давлаа, Дэвлээ" гэдэг гурван үгийг бөхийн тайлбарлагч хэлж амждаг байсан түүхтэй. Тэрбээр өөрөө хурдан барилдаад зогсохгүй, хүү Баяраагаа ч хурдан барилдаж бай, бөх хүн удах нь зохисгүй гэж сургадаг байсныг бөхчүүд дурсдаг. Тийм учраас заан Баяраа ч шийдэмгий барилдаантай бөхчүүдийн нэг болсон аж. Хожим харьсан хойноо нутаг орныхоо айлд зочлоход бөхөө дээдэлдэг Монгол тvмний ёсоор гэрийн эзэн аваргад идээний дээдийг барьжээ. Аварга ч нэлээн халамцаж, хөлд орж буй хvvхдийг өвөр дээрээ суулган өхөөрдснөө -Сайн эр. Ёстой бөх болох хvv байна гэж хэлбэл;- -Аваргаа, наадах чинь охин шvv дээ гэж гэрийн эзэгтэй залруулсан байдаг. Аварга ч гэнэдэлгүй:- -Сайн охин!. Ёстой сайн бөх төрvvлэх охин байна гэж магтаж, гэрийн эзний сэтгэлийг бүлээцүүлжээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?