УНАЙ ЭМЕРИ ШИНЭ БАГ СОНГОХ ЦАГ НЬ АРАЙ БОЛООГҮЙ

2021-11-09  

 Өдгөө 50 настай Унай Эмери дасгалжуулагчийг Английн Ньюкастле баг сонирхож буйгаа илэрхийлсэн. 305 тэрбум фунт стерилингээр хэмжигдэх Саудын Арабын баян шэйхийн өмчлөлд шилжсэн Ньюкастле багийн саналыг Унай Эмери ч тоохгүй орхихгүй байхын аргагүй юм. Энэ мэдээллийн дуулианаар Виллярил багийг өмчлөгч Ройгийн гэр бүл Унай Эмеритэй ойр ойрхон уулзаж, гэрээгээ дуустал багтаа үлдэхийг ятгасан байна. - Унай Эмери Ньюкасклийн саналыг бодож үзсэн нь мэдээж. Гэхдээ бидний хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээр. Аль аль нь гэрээнийхээ үүргийг сайн биелүүүлж буй. Тиймээс хугацаа дуустал гэрээ хүчин төгөлдөр байна гэдэгт итгэж байна гэж Ройг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Ньюкастле багаас урилга аваад буй Унай Эмери нь өнгөрсөн улиралд Манчестер Юнайтед багийг финалд хожиж, Виллярил багтайгаа Европа Лигийн цом өргөсөн. Энэ улиралд Аваргуудын Лигэд хүч үзэж байгаа. Өмнө нь Севилья багийг Европа Лигт 3 удаа түрүүлүүлсэн. Арсеналаас өмнө Парис Сан Жермен багийг удирдаж Лигия 1-д аварга, Францын цомын аваргад багаа хоёр удаа түрүүлүүлж чадсан чадварлаг дасгалжуулагч юм. Тиймээс тоогдох нь аргагүй юм.

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?