КЛОПП: ШҮҮГЧИЙН ОРОЛЦООТОЙГООР БИДНИЙГ ХОЖЛОО

2021-11-09  

 Вест Хэм багт 3:2-оор хожигдсоноор Ливерпуль хүснэгтийн дөрөвдүгээр байр луу ухарч, Вест Хэм гурав луу дэвшлээ. 25 тоглолт дараалан хожигдоогүй Ливерпулийн рекордыг Вест Хэм ийнхүү тасаллаа. - Тоглолтын эцсийн дүнд шүүгч нөлөөллөө. Хаалгач Алиссоны гарыг өшиглөснөөс эхний гоол орсон. Энэ илэрхий алдааг шүүгч тооцсонгүй. Дараа нь Аарон, Нендерсон нар дээр гаргасан алдаанд улаан карт өгсөнгүй нүдээ анилаа, энэ шүүгч. Эхлээд бөмбөгөнд хүрсэн гэж л хэлэх байх даа. Би Премьер Лигийн бүх шүүгчийг буруутгах гээгүй. Энэ тоглолтын шүүгчийн тухайд хэллээ. Харин Вест Хэм баг бол урьд өмнөх Вест Хэмийг санагдуулам сайн тоглолоо. Нягт хамгаалж, прессинг шахаж, сөрөг довтоллоо гэж Клопп тоглолтын дараа Sky sport-д ярилцлага өгөхдөө онцоллоо.

Б.ПҮРЭВДОРЖ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?