Хабибын аав Магомед Магомедов бол самбо бөхийн анхны дэлхийн аварга юм. Магомед Магомедов тухайн үедээ дэвжээнд таарсан учраа бүхнээ "дэвжээний алчуур" болгодог хүчтэй байж. Үүнийг харсан 15 настай хүү Хабиб нь яавал тань шиг хүчтэй болох вэ? гэж нэгэнтээ асуужээ. - Чи үнэхээр хүсээд, эцсээ хүртэл зорих юм бол аав шигээ болж чадна. Хэцүү зүйл байхгүй. Дасгал сургуулиа уйгагүй хий, унт, сэр, ном унш, ид, уу, өөр зүйлд бүү сатаар. Өдөр бүр алгасалгүй энэ бүхнээ хий. Нэг зүйлээ л давтаад бай. Өөрөөр хэлбэл, үг хэлээрээ батлах нотлох гэж бүү оролд, зүгээр л миний хий гэснийг л дага гэж аав сургасан. Аав минь үргэлж миний дэргэд байж, надад зааж сургаж, чиглүүлж ирсэн. Ийм халамжлан хүмүүжүүлэгч, багш ямагт дэргэд минь байж, зөвлөж, дэмжсэн. Би азтай гэж мэргэжлийн тулаанд нэг ч ялагдалгүй , 29 дараалан ялсан Нурмагомедов хэлсэн. Хабиб хамгийн анх, 2018 оны дөрөвдүгээр сард АНУ-ын тулаанч Эл Яквиныг шүүгчдийн саналаар ялж, хөнгөн жингийн аварга болсон. Дараа нь Лас Вегаст ирланд эр Конор Макгрегорыг хоёр өөр жинд өчих мэхээр, улмаар Порьег боох мэхээр ялж аваргаа хамгаалсан. Аав нь түүнд, хэлэх биш, хий. Амжилтын суурь бол ердөө л дасгал сургуулилалт. Нэг зүйлээ сайн давт. Тэр зэвсэг чинь ялах гол хөзөр чинь болно гэж зааж сургасан байна. Э. ОТГОНЖАРГАЛ