З.ТӨРБОЛД: ЭНЭ СПОРТДОО ИРЭЭДҮЙД ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР ӨӨРИЙН ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА ГЭЖ БОДДОГ. (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж Цуврал 9)

2021-11-15  

З.ТӨРБОЛД 2012 ОНЫ УЛСЫН АВАРГА /БАТС-Н АВАРГА/

 

ДУРСАМЖ НИЙТЛЭЛ

Багадаа их дүрсгүй хүүхэд байсан тул аав ээжийн хүсэлтээр анх спортын хүмүүжил олохоор 1998 оны зун тэр үеийн ширээний теннисний “Номин” клубд элсэн орж байсан билээ. Тэр үед “”БНСАУ-аас цагтаа 1988 оны олимпын аварга Юү Нам Кюүг хожиж явсан Пак Жи Хёон хэмээх мундаг багш клубыг удирдаж байсан нь тухайн үеийн хүүхдүүдэд маш их аз завшаан байсан. Нарийн шинжлэх ухааны үндсэн дээр суурилсан, системчилсэн бэлтгэлийн үр дүнд удалгүй 1999 оны идэрчүүдын улсын аваргад 12-оос доош насны төрөлд алтан медаль хүртсэн байдаг юм. Пак Жи Хёон багшийг нутаг буцсаны дараа С. Галбадрах багшийнхаа удирдлаган доор 2012 он хүртэл хичээллэж олон амжилтийн эзэн болж байжээ. Тийм ч учраас Пак Жи Хёон болон С. Галбадрах багш нартаа талархаж явдагаа илэрхийлэх нь зүйтэй бөлгөө. Мөн үе тэнгийн ширээний теннисчид, улсын аваргууд болох Э. Лхагвасүрэн, Л. Алтантулга нарийгаа үргэлж хүндэлж явдагаа илэрхийлэх нь зүйтэй. Тэдний хор шар, идэвх чармайлт, амжилтууд нь ирээдүйн ширээний теннисдэд урам зориг, итгэл найдвар өгөх нь дамжиггүй юм. Бид эх орноо төлөөлөн 2002 оны БНСАУ-ын “Бусан” хотод зохиогдсон 14-дэх Азийн Их Наадамд оролцон, дэлхийн том аваргуудтай сайн тоглосон нь тухайн үед сенсац тарьж, БНСАУ-ын бүх хэвлэл мэдээллээр цацагдаж байсан нь саяхан мэт санагдана. Ширээний теннис гэдэг энэ агуу спорт надад тэсвэр хатуужил, бусдыг хүндлэх ёсон, өөртөө итгэх итгэлийг өгөөд зогсохгүй миний амьдралын минь хань 2010 оны улсын аварга Ч. Номин-Эрдэнэт-тэй учруулсан явдал юмаа. Тиймээс ч би энэ спортдоо хайртай бөгөөд ирээдүйд тодорхой хэмжээгээр өөрийн хувь нэмрээ оруулна гэж боддог

Гэргий улсын аварга СМ Ч.Номин-Эрдэнийн хамт

З.Төрболд Ч.Номин-Эрдэнэ нар аав нарын хамт
Зүүн гар талаас Д.Чинбат, Ч.Номин-Эрдэнэ З.Төрболд Х.Зоригт

Зүүн гар талаас ОУХМ улсын 4 удаагийн аварга Л.Алтантулга, ОУХМ улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэн, СМ БАТС-ын аварга З.Төрболд

Монгол улсын баг тамирчид. Монголд анх удаа зохиогдсон оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр
Улаанбаатар хот, 2008 он

Монгол улсын баг тамирчид Ширээний теннисний багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Москва хот, 2010 он

Зүүн гар талаас ОУХМ улсын 4 удаагийн аварга Л.Алтантулга, ОУХМ улсын 4 удаагийн аварга Я.Бэгз, ОУХМ улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэн, ОУХМ улсын аварга Т.Энхтөр, ОУХМ улсын 3 удаагийн аварга С.Галбадрах, СМ БАТС аварга З.Төрболд

Шилдэг тамирчдын бооцоот тэмцээний үеэр.
Улаанбаатар хот, 2005 он.

 

Хувийн Амжилтууд

 

  1. 1999 он - Идэрчүүдийн Улсын Аварга (12оос доошх нас) - Ганцаарчилсан төрөл - Алтан медаль
  2. 2003 он - Хүүхдийн спортын их наадам - Ганцаарчилсан төрөл - Алтан медаль
  3. 2003 он - ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохиогдсон олон улсын идэрчүүдын нээлттэй тэмцээн - Ганцаарчилсан төрөл – Хүрэл медаль
  4. 2006 он - Идэрчүүдийн Улсын Аварга - Ганцаарчилсан төрөл - 1-р байр
  5. 2007 он - Идэрчүүдийн Улсын Аварга - Ганцаарчилсан төрөл - 1-р байр
  6. 2009-2010 он - Үндэсний лиг – Нэг бүрчилсэн чансаагаар - 3-р байр
  7. 2010 он - Насанд хүрэгчдийн Улсын Аварга (18-35 нас) - Ганцаарчилсан төрөл - 3-р байр
  8. 2010 он - “TOP 10” - Ганцаарчилсан төрөл - 2-р байр
  9. 2011 он - Насанд хүрэгчдийн Улсын Аварга (18-35 нас) - Ганцаарчилсан төрөл - 3-р байр
  10. 2012 он - Үндэсний лиг - Нэг бүрчилсэн чансаагаар - 2-р байр
  11. 2012 он - Монголын Бүх Ард Түмний Спартакиад - Ганцаарчилсан төрөл – 1-р байр
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?