ОРОС, УКРАЙНЫ БАГААС БОЛЖ БӨӨН МӨРГӨЛДӨӨН ҮҮСЭЖ МАГАД...

2021-11-17  

Итали, Польш, Орос, Португали, Хойд Македон, Швед, Шотланд, Украйн, Уэльс, Туркийн шигшээ баг хэсэгтээ хоёрдугаарт эрэмблэгдсэн.Тэдэн дээр Конференсе лигийн өнгөрсөн улирлын үзүүр, түрүүний Австри, Чехийн баг нэмэгдэж, ДАШТ-2022 -д оролцох 3 эрхийн төлөө ирэх хавраас өрсөлдөнө. Орос, Украйны улс төрийн нөхцөл байдлыг харгалзан тэдгээр багийг нэг хэсэгт тааруулахгүй байх шийдвэрийг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос гаргажээ. Учир нь энэ хоёр баг өрсөлдөхөд, хөгжөөн дэмжигчид нь " алалцах" магадлалтай гэж болгоомжилсон байна. Тиймээс сугалаагаар Орос-Украйны баг өөр хоорондоо таарахгүй гэдэг нь тодорхой болжээ. Оросын багийн хувьд Хорваттай хийсэн сүүлчийн тоглолтонд тэнцэхэд л ДАШТ-д оролцох эрхээ халааслах сайхан боломжоо алдсан. Сүүлийн 4 тоглолтонд дараалан хожсон Оросын баг өөрийн хаалганд гоол оруулснаар өрсөлдөгч Хорватад ДАШТ-д оролцох эрхээ бэлэглэсэн. Тэдний хувьд эхний 3 багт багтана гэдэг бол маш хүнд даалгавар. Итали, Португалийн багууд 2 эрхийг нь авчих магадлалтай. Швед, Орос, Украйн, Шотланд, Турк, Чех зэрэг чадварлаг багууд бол эрхийг халааслана гэхээс бус, бэлэглэх багууд огт биш.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?