Д.АНАР: СҮҮЛИЙН ГУРВАН НААДАМ ДАРААЛАН ДОПИНГТОЙ БӨХӨД УНАСНААР МАШ ИХ ХОХИРЛОО

2021-11-19  

 Өнөөдөр заан цолоо авлаа. Хугацаанаасаа хоцорлоо. Бөх хүний хувьд цаг алдана гэдэг бол маш том хохирол. Допингтой бөхчүүд наадмыг будлиулж, орвонгоор нь эргүүлсээр байна. Хэдийгээр сүүлд нь хариуцлага тооцож буй ч, олон бөх хохирсон. Миний хувьд ид байх үедээ гурван наадам дараалан допингтой бөхөд уналаа. Заан байтугай цолонд хүрэх боломжийг алдлаа .Тиймээс допинг хэрэглэсэн бөхөд маш хатуу хариуцлага тооцох ёстой. Үндэсний баяр наадмыг будлиулж, бусад бөхчүүдийн аз одыг хариулж, амжилтыг нь хойш татаж буй тийм бөхийн барилдах эрхийг нь бүрмөсөн хасах ёстой гэж заан цолоо авах үедээ Д.Анар бухимдангуй хэллээ. - Допинг хэрэглэсэн бөхөд дэндүү удаж байж хариуцлага тооцлоо. Даян аварга цол авсандаа баяртай байна. Гэхдээ Оюунболд аваргад бага, дунд, их шөвөгт унасан бөхчүүдэд зөвхөн чимэг, ганц давааны цол нэмж олгож буй нь дэндүү шударга бус шийдвэр юм шиг санагдана. Тэд өгсөж, ямар амжилт гаргах байсныг тэр өдрийн л тэнгэр мэдэх байлаа шүү дээ шинэхэн даян аварга Батсуурь цолоо авахдаа онцоллоо. - Яригдаж буй допингийн асуудалд зөвхөн тэдгээр бөхчүүд төдийгүй, багш дасгалжуулагч нар нь ч дор бүрнээ дүгнэлт хийх цаг болсон. Түрүү бөхийг хэд хэдэн орон сууц, сүүлийн үеийн унаа машинаар байлах болсон нь залуу бөхчүүдэд ямар ч үнэ, аргаар түрүүлэх л сэдэл төрүүлдэг болж. Мөн тэр шагналаас нь ч хувь хүртдэг багш, дасгалжуулагчид хориотой бэлдмэлийг нийлүүлж, залуу бөхчүүдийг насаар нь хохироож байна. Тиймээс бөхчүүд төдийгүй, тэр бэлдмэлийг нийлүүлдэг багш дасгалжуулагч нарт ч давхар хуулийн хариуцлага тооцдог тогтолцоо руу шилжиж байж үндэсний бөхөө аварна гэж Бөхийн Холбооны тэргүүн Ц.Магалжав байр сууриа илэрхийллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
КОЙН ХУДАЛДАЖ АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?