МҮОХ-ны дарга Түвшинбаяр гэмт хэрэгт холбогдож, ялын тогтоолоо хүлээж буй учир үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл түүний орыг эзлэх МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль энэ арваннэгдүгээр сарын 30-ний өдөр болох юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Халтмаагийн Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, одоогийн үүрэг гүйцэтгэгч Б.Наранбаатар нар нэр дэвшсэн аж. Өөрийн " хүн" болох Н.Түвшинбаярт МҮОХ-ны суудлыг өмнө нь бэлэглэсэн Монгол Улсын тав дахь ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаад Олимпийн хорооны Ерөнхийлөгчид өөрөө санаархсан мэдээлэл түгээд удлаа. Түүнийг нэр дэвшвэл ялах нь тодорхой гэж үзэж байна. Харин түүний гол өрсөлдөгч нь МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар л байж болох нь. Бусад нь, бол өрсөлдөгч биш. Баттүшиг адилхан хөрөнгө чинээтэй, Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон удаж буй ч аав Батболд нь түүнийг хөлдөө чирэх магадлалтай үзжээ. Тиймээс өрсөлдөөн Баттулга, Наранбаатар нарын хооронд өрнөх төлөвтэй. Гэхдээ ..л