Д.ЦЭДЭНБАЛЖИР 1970-1980-ААД ОНЫ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ "ОД" ТАМИРЧИН "ГЭЭМБЭЭ" (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж Цуврал 10)

2021-11-20  

Ондог овогтой Цэдэнбалжир 1954 оны 7 сарын 9-нд Увс аймгийн Өндөрхаан суманд Ондогийн 3-р хүү болон төржээ. 1962 онд Нийслэлийн 4-р сургуульд орж 10-н жилийн 2-р сургуулийн 10-р ангийг 1972 онд төгссөн. Улмаар Улсын багшийн дээд сургуулийн багш дасгалжуулагч мэргэжлээр 1977 онд төгсөж, Биеийн тамир спортын Барилгачин нийгэмлэгт Ширээний теннисний дасгалжуулагчаар ажилласан. Тус нийгэмлэгт ажиллах хугацаанд ширээний теннисний спортод хүүхэд залуучуудыг идэвхитэй хичээллүүлж ажилласан.

1980 онд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хүүхдийн төлөөлөгч, жижүүрийн ахлах офицероор ажиллаж байгаад 1995 онд “Хүч” нийгэмлэгийн дасгалжуулагчаар хошууч цолтой ажиллаж байсан. 1960 оноос улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд 1967 он хүртэл улсын нэрийн өмнөөс дэлхийн аврага, Азийн аврага, дэлхийн оюутан залуучуудын фестиваль болон БНАСАУ, БНРАУ, БНУАУ, БНСУ, БНХАУ-ын шигшээ багуудтай хийсэн олон улсын уралдаан тэмцээнд оролцож байсан. 1960 онд БНХАУ-ын Шанхай хотноо болсон 3-н сарын бэлтгэлд оролцож ирээд 1961 онд Бээжин хотноо болсон ДАШТ, 1962 онд болсон Хелсинкийн фестивальд амжилттай оролцож ирсэн. 1966 онд Азийн спортын анхдугаар их наадамд ГАНЕФО-д амжилттай оролцож багийн дүнгээр шагналт байранд орсон. Цэдэнбалжир нь 1977 оноос 2016 он хүртэл “Барилгачин” нийгэмлэг, “Хүч” нийгэмлэг, Амгалан цогцолборын “Амгалан” клуб, “Оч” клуб, Мон-Гени цогцолборт, дасгалжуулагч багшаар ажиллах хугацаандаа олон тамирчин шавь нартай болсон. О.Цэдэнбалжирийн дасгалжуулсан тамирчид болон өөрөө Японы Осака, БНАСАУ, Улаан-Үд, Эрхүү, БНХАУ-д зохиогдсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож ирсэн. 2012 онд Швейд улсад зохиогдсон ахмадын дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон. О.Цэдэнбалжир нь ширээний теннисний спортоор хичээллэж эхэлсэнээс хойш улсаас зохиогдсон уралдаан тэмцээнд амжилттай оролцож

200 гаруй алт, мөнгө, хүрэл медальтай билээ. Ширээний теннисний спортод сэтгэл зүрх оюун ухаанаа дайчлан ажиллаж Монгол улсын аварга, Олон улсын хэмжээний спортын мастер, Биеийн тамирийн тэргүүний ажилчин юм.

 

 

Цэдэнбалжирын шавь нараас Монголоо төлөөлж Дэлхийн аварга, олон улсын тэмцээнд удаа дараа амжилттай оролцож байсан. Одоо Цэдэнбалжир “Мон-Гени” цогцолборт ширээний теннисний багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Цэдэнбалжир улсад 40 гаруй жил ажиллахдаа гадаад, дотоодын олон тэмцээнд амжилттай оролцож Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж явсан. Тухайлбал:

БНМАУ-ын аварга, хувийн амжилтаар 1976, 1978, 1980, 1983 онуудын аварга. Багийн аварга 1975, 1976, 1978, 1980, 1981, хос холимог төрөлд удаа дарааллан төрүүлсэн. 1973 оны Дэлхийн аварга шалгаруулах 35-р тэмцээнд багийн тоглолтонд 45-49 дүгээр байр, Ширээний теннисний Английн Манчестер хотноо болсон Дэлхий аварга шалгаруулах тэмцээнд Монголын багийн дасгажуулагч багшаар, 2001 оны Японы Осака Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дасгажуулагч багшаар, 2004 онд АНУ-ын Юта мужид болсон ахмадын тэмцээнд хувийн амжилтаар 2-р байр, эрэгтэй хос тоглолтод Германы тамирчинтай хослож 2-р байр мөнгөн медаль, 2007 онд Америкийн Чикаго хотонд Killerspin ахмадын тэмцээнд 2-р байр мөнгөн медаль, 1978 оны ОХУ-ын Буриадын аварга, 1978 оны Алс Дорнод Сибирийн олон хотуудын тэмцээнд

1-р байранд 2 удаа шалгарч алтан медаль, 3-р байранд 2 удаа шалгарч хүрэл медаль.

Цэдэнбалжир Монголын ширээний теннисний тамирчин, ширээний теннис сонирхогч хүүхэд залуучуудад өөрийн биеэр үлгэр дууриал болж, сэтгэл зүрхээ зориулж яваа тамирчин юм. Шавь нараас Олон Улсын хэмжээний мастерууд болох О.Бадамцоо, С.Галбадрах, Г.Жаргалсайхан нар нь тив дэлхийн олон улсын тэмцээнд улсаа төлөөлж амжилттай оролцож ирсэн. О.Цэдэнбалжир нь ширээний теннисий спортыг улс орондоо хөгжүүлэх, ширээний теннисний спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төв орон нутгийн байгууллагуудын ажил хэргийн холбоо, материаллаг баазыг бэхжүүлэх, шинэ залуу тамирчидын тоглолтын ур чадварыг хөгжүүлэх, өсвөр үе, залуу тамирчидыг зөв боловсон хүмүүжүүлэх үйлсэд чөлөөт цагаа зориулж ямагт идэвх санаачлагатай ажиллаж ирсэн Олон улсын хэмжээний мастер, Монгол улсын 4 удаагийн аварга, ахмад тамирчин, багш дасгалжуулагч билээ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
КОЙН ХУДАЛДАЖ АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?