ӨСВӨР ҮЕИЙН УАШТ-Д УЛААНБААТАР ХОТ, СЭЛЭНГЭ, ДОРНОГОВИЙН ХҮҮХДҮҮД ТҮРҮҮЛЛЭЭ

2021-11-22  

 Монголын үндэсний бөхийн холбооноос жил бүр зохион байгуулдаг өсвөр үеийнхний УАШТ Монгол бөхийн өргөөнд хоёр өдөр үргэлжилж, дүнгээ гаргалаа. 1964 онд анх эхэлж, 57 жилийн турш тасралтгүй зохион байгуулж ирсэн Өсвөрийн бөхчүүдийн УАШТ -д 21 аймаг, есөн дүүргийн аварга шалгаруулах барилдаанаас шалгарсан 90 бөх гурван насны ангиллаар ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. ХАМГИЙН БАГА БУЮУ 16 НАСНЫ АНГИЛАЛД С.БАТ-ЭРДЭНЭ ТҮРҮҮЛЛЭЭ Хамгийн бага нас буюу 16 насны ангилалд шалгарсан өсвөрийн 30 бөхчүүдээс Сонгинохайрхан дүүргийн бөх С.Бат-Эрдэнэ 27 даваагаар тэргүүн байр эзэллээ. Баян-Өлгий аймгийн бөх С.Нуртилек 26 даваагаар дэд , Өвөрхангай аймгийн бөх Д.Биндэръяа 24 даваагаар гутгаар, Булган аймгийн бөх Б.Дэлгэрмөрөн 22 даваагаар дөтгөөр байр, Баянзүрх дүүргийн бөх Э.Жавхлантөгс 22 даваагаар тавдугаар, Хан-Уул дүүргийн бөх Э.Бат-Өлзий мөн 22 даваагаар зургадугаар байр, Архангайн М.Рэнцэндаржаа 21 даваагаар долдугаар байр, Чингэлтэй дүүргийн А.Амарсайхан 21 даваагаар их шөвөгт шалгарлаа. 16 насанд “Уран барилдаантай бөх”-ийн шагналыг Багануур дүүргийн Г.Үнэнхүү, “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг Баянгол дүүргийн А.Энхбаяр нар гардав. ДУНД БУЮУ 17 НАСНЫ БАРИЛДААНД СЭЛЭНГЭ АЙМГИЙН Г.ТӨГСЖАРГАЛ ТҮРҮҮЛЛЭЭ. 17 насны ангилалд мөн л 30 шалгарсан 30 бөхөөс Сэлэнгэ аймгийн бөх Г.Төгсжаргал 28 даваагаар тэргүүн байр эзэллээ. Үзүүрт Баян-Өлгийн Б.Имангали 27 даваагаар, шөвгийн наймд Баянхонгорын О.Тамир 25 даваагаар, Завханы Б.Баярболд 24 даваагаар , Говь-Алтайн М.Өсөх-Ирээдүй 23 даваагаар, Дархан-Уулын А.Машбат 22 даваагаар , Булганы С.Жавхлан 22 даваагаар, Төв аймгийн Н.Батбилгүүн 21 даваагаар их шөвөгт шалгарсан байна. Энэ насанд “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг Төв аймгийн Н.Батбилгүүн, “Уран барилдаан”-ы шагналыг Хан-Уул дүүргийн Д.Сумъяабазар нар гардав. АХЛАХ БУЮУ 18 НАСНЫ БАРИЛДААНД ДОРНОГОВИЙН С. ЗАНДАНХҮҮ ТҮРҮҮЛЭВ Өсвөр насны дээд ангилалд Дорноговийн С.Занданхүү 28 даваагаар тэргүүн байр эзлэв. Баянзүрх дүүргийн Н.Амгаланбаатар 28 даваагаар үзүүрлэж, Сэлэнгийн Н.Амаржаргал 27 даваагаар, Төв аймгийн Б.Ган-Эрдэнэ 23 даваагаар , Сүхбаатар аймгийн Д.Бямба-Эрдэнэ 22 даваагаар, ХУД-ийн Б.Ренчинжүгдэр 22 даваагаар, Булганы О.Пүрэвдэлгэр 22 даваагаар , Дархан-Уул аймгийн Б.Амартүвшин 20 даваагаар насандаа их шөвөгт шалгарлаа. 18 насны ангилалд “Уран гараа, дэвээтэй бөх”-ийн шагналыг Өмнөговийн Б.Шинэбаяр, “Уран барилдааны шагнал”-ыг Булганы О.Пүрэвдэлгэр гар гардлаа. Багийн дүнгээр О.Түмэнжаргал дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн баг тэргүүн байрт, С.Лхагвасүрэн дасгалжуулагчтай Булган аймгийн баг дэд байрт, Ч.Нямдорж дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг гутгаар байрт шалгарлаа. Тэмцээнд шалгаран оролцсон өсвөрийн бөхчүүдэд МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, дэд тэргүүн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням, гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу, “Mongolsat Networks” компанийн дэд захирал н.Дөлгөөнтэнгис нар батламж, дурсгалын зүйл гардууллаа. 16, 17 насанд Баян-Өлгий аймгийн өсвөрийн бөхчүүд үзүүрлэсэн нь Баян-Өлгий аймагт үндэсний бөх хүчтэй хөгжиж буйн илэрхийлэл болж байна.

No description available.

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
КОЙН ХУДАЛДАЖ АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?